МАН-ын 27-р их хурал
2013.10.30

Авилгын эсрэг Ардын нам хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг Ө.Энхтүвшин дарга гаргалаа

МАН-ын их хурлаас намын дарга хэн томилогдохоос шалтгаалан энэ намын шинэчлэлийн тухай ярих юм.

Олон жил төрийн эрхийг атгаж байсан МАН сонгуульд ялагдал хүлээж улс эх оронд цөөнх болоход нөлөөлсөн зүйл бол нам доторх хагарал байсан гэж намын дарга Ө.Энхтүвшин хэлж байна. МАН-ын залуучууд ялагдаж цөөнх болсонд ууртай байгаа. Намыг нь ялагдуулсан одоогийн намын удирдлагуудад хариуцлага тооцох тухай ярьж Шинэчлэлийн хөдөлгөөнийг бий болгосон.  

Ө.Энхтүвшин дарга суудлын төлөөх бүлэглэлийн тэмцэл их хурлаас үнэртэж байна хэмээн хэлсэн юм. Тэрээр мөн “Улс төрийн тогтвортой байдал бол зөвхөн тэнцвэр, ойлголцол зөвшилцөлд тулгуурладаг гэж бид хатуу итгэдэг учраас үндэсний зөвшилцлийн тогтолцоог бий болгохын төлөө бүх арга замыг хайх ёстой гэж үзэж байна” хэмээн хурлын илтгэлд дурьдлаа.

Намын даргад өрсөлдөж байгаа хүчтэй нэр дэвшигч М.Энхболд “Улс орны ойрын ирээдүйн хөгжлийн гол зорилтуудыг манай нам хэдийгээр засгийн эрх бариагүй ч гэсэн улс орны өмнө тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд ямар зүйлийг анхаарах ёстой вэ? гэдгийг намын зорилт болгож тодорхой баримт бичиг гаргаж дэмжих ёстой байгаа. Энэ хурал намын олон гишүүдийн санал бодлыг сонсгосон цаашдаа МАН жинхэнэ ард түмний нам болоход түлхэц үзүүлсэн ийм үр дүнтэй хурал болж байна" хэмээн ярилаа.

Намын даргад нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Бид ялангуяа намын нэрээр томилогдсон албан тушаалтандаа хяналт тавьж чадаагүй тэдэнд хариуцлага тооцдоггүй нэр бүхий гишүүд авилгад орооцолдсон нь намын өнгөрсөн хугацааны нөр их хөдөлмөрийг үгүй хийх шалтгаан болсон байна хэмээн хувьдаа ойлгож байгаа” хэмээн ярьсан юм.

Намын боловсон хүчин боловсролтой бас мөнгөтэй байх ёстой гэдэг шалгуурыг энэ намын гишүүд тавьж ирсэн. Дан ганц боловсролоор улс төрийн ажлыг хийнэ гэдэг өрөөсгөл намын хувьд гол үүрэг гүйцэтгэгч нь нарийн бичиг. Төрд ажиллаж байсан туршлагатай хүнийг сонгоно хэмээн хэлж байгаа.

Авилгын эсрэг Ардын нам хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг Ө.Энхтүвшин дарга гаргаж байна. Энэ нь улс төрийн албан тушаалтнуудад авилгын зузаан хана зайшгүй байдаг гэдгийг нотолсон нотолгоо. Ардын намын их хурлаас намын даргаа сонгож бас бага хурлын гишүүдээр шинээр сонгох учиртай, үүний дараа нарийн бичгийн даргаа сонгох юм.