УИХ-ын дэд дарга М.Энхболд: Ард түмний итгэл улам бүр нэмэгдэнэ
МАН-ын Их хурлын үеэр УИХ-ын дэд дарга М.Энхболдтой ярилцлаа.
-Их хурлын уур амьсгал танд ямар санагдаж байна вэ?
-Энэ хурал манай намын хувьд онцлог цаг үед буюу сөрөг хүчний байр суурин дээр болж байна. Бид намынхаатулгамдсан гол асуудоыг ярина. Сүүлийн хэд хэдэн сонгуульд ялагдсан алдаа юу байснаа дүгнэж, цаашид юу хийх, үйл ажиллагаагаа хэрхэн явуулах бодоого, чиглэлээ энэ хурлаас гаргах ёстой. Хэрхэн ард түмний нам болох вэ гэдгээ энэ хурлаараа ярих ёстой. Энэ их хурлаас намын үйл ажиллагаа эрчимжиж ард түмний итгэл улам бүр нэмэгдэнэ гэдэгт би эргэлзэхгүй байна.
-Намын дарга болох хүн юунд анхаарлаа хандуулж ажиллах ёстой гэж та харж байна вэ?
Дүрмийн маш олон өөрчлөлт оруулж байна. Намын төлөөллийн төв байгууллага буюу намын Бага хурлын бүрэлдэхүүнийг их хурлаас сонгоод хаячихдаг, тэд нь үүрэгтэй, үүрэггүй суугаад байдгийгөөрчилнө. Нөгөөтэйгүүр бид сөрөг хүчний байр сууринаас ажиллах шаарддагатай тулгарсан. Өнөөгийн эрх барьж байгаа намд ямар алдаа оноо байгааг нь хэлж шүүмжлэх ёстой.
Мөн манай намын эрх барьж байх үеийн эдийн засгийн амжилт, ард түмний амьдралд гарч байсан нааштай өөрчлөлтүүдийг бууруулж байгаад сөрөг хүчний хувьд нээлттэй дуу хоолой, байр сууриа илэрхийлж ажиллах ёстой. Энэ бол улс орны хөгжил, ард түмний амьдралтай салшгүй холбоотой асуудал учраас тэр. Гэхдээ асуудал бүрт хянаж шалгах байр сууринаас хандах ёсгүй гэдгийг бид бас ойлгож байгаа. Хийх бүтээх, бүтээн байгуулахад нь УИХ-ын 26 гишүүн идэвхитэй байр сууринаас ажиллах ёстой.
-Энэ удаагийн хурал өмнөх хурлууд шиг хайрцагласан хурал болохгүй гэдэгт найдаж болох уу?
-Бүрэн итгэж болно. Олон хүнд намын дарга, Бага хурлын гишүүнд нэр дэвших боломж бололцоо байгаа.