Цагийг хүлээж, өөрсдийгөө бэлтгэж, намынхаа төлөө зүтгэх хугацаа тэдний өмнө байна
Удахгүй МАН-ын XXVII Их хурал болно. Тус хурлаар намынхаа дарга болон генсекийг сонгох учиртай.Одоогоор МАН-ын даргад өрсөлдөхөөр албан ёсоор мэдэгдээд буй нь УИХ-ын гишүүн М.Энхболд, тус намын Бага хурлын гишүүн Т.Аюурсайхан нар. Харин генсект Элчин сайд асан Б.Энхмандах, мөн УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, МАН-ын Нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд асан Д.Цогтбаатар нарын нэр яригдаж буй. Тэгвэл эдгээр хүн намынхаа талаар зарим хэвлэлд юу ярьсныг тоймлон хүргэе.
УИХ-ын Гишүүн, Улсын Их Хурлын Дэд Дарга М.Энхболд:
-Бид өнөөдөр намын мөрийн хөтөлбөртөө ямар тодотгол хийх юм, намын дүрэмдээ ямар тодотгол хийх юм. Жижиг засварын ажлууд шиг санагдаж болох юм л даа.
Гэхдээ бүгдийг цогцоор нь авч үзэх ёстой. Өнөөдөр бид ерөөсөө улс орны хөгжлийн талаар МАН ямар байр суурь баримтлах ёстой юм, ямар хөтөлбөр чиглэл гаргах ёстой юм бэ гэдэг дээр томоохон баримт бичгүүдийг гаргаад явж байна. Шинэчлэлийн нөхдүүд маань яг тэрэнтэй зэрэгцүүлээд “Үгүй ээ, та нарын энэ чинь зөв байна, энэ чинь буруу байна” гээд ингээд яваад байгаа зүйл ч төдийлөн харагдахгүй байна.
Хэзээ хойно нь худлаа намаа аваръя, хамгаалъя гэж дэмий орилоод утгагүй.
Бодлого, үзэл баримтлал, намын өнөөгийн нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгөхөөс авахуулаад зохион байгуулалт, өөрчлөлт шинэчлэл хийх арга зам, жанжин шугам гээд олон асуудлыг нарийвчлан авч үзсэн байх ёстой. Энэ бүхэн нэг сайн харагдаж өгөхгүй байна. Цагийг хүлээж, өөрсдийгөө бэлтгэж, намынхаа төлөө зүтгэх хугацаа тэдний өмнө байна. Түүнээс биш зүгээр нэг механик төсөл барьчихаад чадна бүтнэ гэх байдлаар хандах аваас үр дүнгээ өгөхгүй.
Манай намын өмнө хүндхэн сорилтууд ирсэн байна. Энэ эгзэгтэй хүнд хэцүү үед нь ачааны хүндийг үүрье гэж зориглохгүй юм бол хэзээ хойно нь худлаа намаа аваръя, хамгаалъя гэж дэмий орилоод утгагүй гэж боддог. Энэ үед үүсээд байгаа хүндхэн нөхцөл байдлыг даван туулах талаар бодсон санасан төлөвлөгөө байна.
Тодорхой хэсгийг манлайлж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тэд маань надаас илүү сайн мөрийн хөтөлбөртэй байвал би нэрээ татахад ч бэлэн байна. Харин миний мөрийн хөтөлбөрт хүрэхгүй бол өрсөлдсөөр л байх болно.