Ж.Сүхбаатар: Намын дүрэмдээ томоохон өөрчлөлт оруулна
МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар
2013.10.28

Ж.Сүхбаатар: Намын дүрэмдээ томоохон өөрчлөлт оруулна

МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатартай МАН-ын Их хурлын үеэр уулзаж ярилцлаа.

-Өчигдөр /уржигдар/ хуралдсан Бага хурлаасаа намынхаа шинэчлэлийн талаар нэлээд олон санал гаргасан байна лээ. Гишүүд ихэвчлэн ямар шинэчлэлт хүсч байсан бэ?

-Бид иргэний нийгэмтэйгээ чөлөөтэй харилцаж, намын гишүүд айл өрх бүрт байнга орж, дуу хоолойг нь сонсдог байх ёстой. Тайз, индэр дээрээс биш иргэдтэйгээ ойр байж, санаа бодпыг нь сонсох нь чухал. Нам, олон түмний дуу хоолойг бэхжүүлэх нь хамгийн гол зүйл юм. Энэ чиглэлээр намын дүрэмд өөрчлөлт оруулж байгаа. Уг ажлын хэсгийг миний бие ахалсан.

Аливаа зүйл дүрэм журмаар зохицуулагддаг. Гэхдээ бид дүрмээс    болоод ялагдсан юм биш. Өмнөхөөсөө илүү чөлөөтэй хэрхэн ажиллах вэ гэдгийг ярина. Тухайлбал, УИХ-ын    сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх талаар хэлэлцүүлэг хийсэн ч заримыг нь хэрэгжүүлээгүй. Тэгвэл одоо манай нам энэ чиглэлийн эрх мэдлээ намын гишүүддээ өгье. Анхан шатны хэлэлцүүлэг дээр тулгуурлаж, нэр дэвшигчдийг тодруулахаар дүрмийн заалтад оруулна. Намын хурал хийхээрээ дотоод асуудлаа ярьдгаа болино.    

Жил бүр аймаг, нийслэлийн намын хороо намын Бага хуралд шат шатныхаа    тулгамдсан асуудлыг бүс нутгийн хэмжээнд    томоохон хэлэлцүүлэг өрнүүлж, энэ нь намын бодпого чиглэл болж, бүх шатны иргэдийн хурал, парламёнтын бүлэгт үндэсний чиглэл болоход чиглэгдэнэ. Олон тоондоо найдах бус намынхаа гишүүдийн оюун ухаанд найддаг чиглэлээр ажилладаг болно. Энэ бодлогын хүрээнд санал зөрөхгүй байгаа.

Харин гарц, шийдлийн хувьд олон талын үзэл бодол байж болно. Үүнийгээ тал талаас нь яриад бодлогын асуудлаа тодорхойлоод тэр дагуу ажилладаг нам болж байж бид хүчирхэгжиж, улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай. Ялангуяа одоогийн засгийн эрх баригчдад даруулга хэрэгтэй байна. Даруулга, ташуурыг хангаж ажиллах нам болохын тулд өөрөө өөртэйгөө ажиллах шаардлагатай байна.

-Намын даргын илтгэлийг Их хурлын төлөөлөгчид янз бүрээр тайлбарлаж байна. Таны хувьд?

-Бид Их хурлаас гишүүдээ илүү сонсч, нийгмийн өмнө гаргасан алдаа дутагдлаа ярихаас илүүтэйгээр алдаагаа ухамсарлаж байна. Намын дарга илтгэлдээ "Манай нам ямар алдаа дутагдал гаргав. Улс төрийн нөхцөл байдал ямар байсан. Улс төрийн орчин нөхцөл хүнд байв. Эрх баригчдын зүгээс сөрөг хүчнээ боомилох ажил парламент хийсэн. Удаа дараагийн сонгуульд нам амжилт үзүүлээгүй. Гэхдээ өмнөх сонгуулиудаас харьцуулахад суурь амжилт ахиж байгаа" тухай ярьсан. Энэ нь олон түмэн биднээс нүүр буруулаагүйг харуулж байна.

Манай нам тогтолцоожсон, улс орныг удирдах системтэй зохион байгуулалттай нь харагдаж буй учир Их хурлаар бодлоготой хөгжих асуудлаа ярих нь чухал. Үндэсний хөгжлийг түргэтгэхийн тулд зөвшилцлийй тогтолцоо бий болгох тухай намын дарга илтгэлдээ дурдлаа. Сөргөлдөх бус улс төоийн тулхтэй хүчний хувьд тогтвортой байдлын төлөө байх ёстой. Тогтвортой байж гэмээнэ тогтвортой хөгжлийн асуудал яригдана гэдгийг ч онцолсон. Энэ бидний цаашид ярилцаж, шийдэх гол чиглэлийн нэг байх болно.

-Гурван салбар хуралдаанаар бодлогын зарим нэг чиглэлийг хэлэлцэнэ гэсэн. Үүнийг хэдий хугацаанд хэлэлцэх вэ. Даргын асуудлыг хэзээ ярихаар төлөвлөсөн бэ?

-Их хурал энэ сарын 27-29-нд    болно.  Зохион байгуулалтын асуудалд цаг хугацаа тогтоох боломжгүй. Асуудлуудаа    хэлэлцэж дуусаад    намын даргаа сонгох    асуудлыг    ярьж, хяналтын    ерөнхий    хорооны бүрэлдэхүүн болон намын шинэ Бага хурлын гишүүдийг сонгох дарааллаар явагдана.

-Намын Бага хурлын гишүүдийн тоог цөөлөхөөр болсон гэсэн үү?

-Одоо намын Бага хурал 310 гишүүнтэй. Үүнийг багасгаж, 250 хүртэл гишүүнтэй болгох юм. Одоогийн тоо олон учир хариуцлага хүлээх чадамжид тохируулж ийн багасгахаар болж буй хэрэг. Үүнийг Бага хурлын гишүүдийн олон удаагийн хуралдааны ирц байдлаас үндэслэж гаргасан.

Намын Удирдах зөвлөл одоогийн байдлаар 31 гишүүнтэй. Энэ нь намын жижигрүүлсэн Бага хурал шиг болчихоод байгаа учир тоог 21 хүртэл гишүүнтэй байхаар санал оруулж байгаа. Мөн намын хяналтын ерөнхий хороо 23 гишүүнтэй байсныг 15 хүртэл болгохоор ярилцана. Удирдлагын баг цомхон байж, бодлого үйл ажиллагааны суурин дээр өргөн бүтэцтэй ажилладаг байх чиглэл гаргаж крэх юм.

-УИХ-дахь МАН-ын бүлгийн гишүүд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол хуучин бүрэлдэхүүнээрээ явах уу?

-Манай намын Их хурлын төлөөлөгчид тал талаас нь хэлэлцэж, хамгийн оновчтой шийдэлд хүрэх байх.