Ж.Энхбаяр нэрээ татлаа
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2013.10.29

Ж.Энхбаяр нэрээ татлаа

МАН-ын даргад Ж.Энхбаяр, М.Энхболд, Т.Аюурсайхан, Ө.Энхтүвшин нар нэр дэвшсэн боловч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нэрээ татлаа. Түүнийг Орхон аймгийн төлөөлөгч Ц.Одгэрэл заалнаас нэр дэвшүүлсэн юм.

Тэрээр “Олон жил ялалтад хөтөлсөн ах нартаа баярлалаа. Заалны 60 хувь нь залуус байна. Гэхдээ намын даргын босго өндөр байх ёстой. Нэрээ татъя” хэмээв.