МАН-ын их хурлаар намын шинэчлэлийг ярилцана
МАН-ын Их хурлаар намын шинэчлэл болон цаашдын улс орны хөгжил, хэтийн төлвийн талаар хэлэлцэхээс гадна МАН-ын удирдлагуудыг шинэчлэх асуудал яригдана гэж эх сурвалжууд мэдэгдлээ.
2012, 2013 онд болсон УИХ-ын, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн цаг мөчид их хурал болж байгаа нь онцлогтой. Энэ үед ямар шинэчлэл хийх вэ гэдэг нь 27-р их хурлаас шууд шалтгаална гэж МАН-ын гишүүд хэлж байна.
Энэ удаагийн их хуралд намын дүрмийг шинэчлэхээс эхэлнэ гэж гишүүд ярьж байна. УИХ-ын хүчтэй сөрөг хүчин гэдэг утгаараа зөвхөн намын шинэчлэлийг яриад зогсохгүй Монгол улсын хөгжлийн бодлогыг их хурлаараа тодорхойлно гэж МАН-аас мэдээллээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Гол өөрчлөлтийг намынхаа дотоод үйл ажиллагаа дотоод бүтэц зохион байгуулалт, нийгмээс өгч байгаа анхааруулга тэр дундаа авилгатай, хүнд сурталтай холбоотой асуудлыг тойрсон шинэчлэлийн ярих байх. Энэ хүрээнд ирэх сонгуулийн том хөтөлбөрийг дэвшүүлж үүнийг авч явах бүрэлдэхүүн багаа мөн сонгох юм" хэмээн ярилаа.