Ө.Энхтүвшин нэрээ татлаа
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2013.10.29

Ө.Энхтүвшин нэрээ татлаа

МАН-ын даргад заалнаас нэр дэвшсэн Ө.Энхтүвшин нэрээ татлаа. Тэрээр “Намын дарга болоход бүлэггүй байлаа. Одоо бүлэгтэй болоод ажил жигдэрч байна. Намын даргын албан тушаалыг жилийн өмнө авсан.

Сонгуулиудын үр дүн тааруу гарсан. Бүх юм муу байгаагүй ч амаргүй байлаа. Нэгэнт үр дүн гаргаж чадаагүй юм бол хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Би өрсөлдөхгүй. Удирдлагаа залуужуулах хэрэгтэй” гэв.