Т.Бямбаа Авто замчдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо
Авто замчдын III Их хурал төрийн ордоны хурлын их танхимд 2013 оны 11-р сарын 29-нд амжилттай болж өндөрлөлөө.
Хурлыг Монгол улсын гавьяат барилгачин, Авто замын ахмад инженер Б.Лувсан гуай үг хэлж нээлээ. Урилгаар хүрэлцэн ирсэн Зам, тээврийн сайд А.Гансүх, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Г.Батхүү нар замчдад амжилт хүсээд хуралдаа амжилттай оролцохыг ерөөлөө.
Авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа
Монголын авто замчдын холбооны тэргүүн Т.Бямбаа өнгөрсөн 5 жилд холбооны хийсэн ажлын “Монголын авто замчдын холбооны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилт” сэдэвт товч илтгэл тавьлаа.
Үүний дараа Зам, тээврийн яамны авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон “Авто замын салбарт 2013 онд хийгдсэн ажлууд болон 2014, 2015 онуудад хийгдэхээр төлөвлөгдөж байгаа ажлууд”, Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж “ 2013 онд нийслэлд хэрэгжүүлсэн авто замын барилга байгууламжийн ажлууд, 2014 онд хийгдэх ажлын чиглэл”, Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв “Хөдөлмөр нийгмийн тулгамдаж буй асуудал цаашдын зорилт”, Монголын авто замчин залуучуудын холбооны тэргүүн Н.Мөнхбаясгалан “Авто замын салбарын ирээдүй- залуусын оролцоо” сэдэвт илтгэлүүд тус тус тавьлаа.
Холбооны дүрмэнд холбооны тэргүүн гэдгийг ерөнхийлөгч болгох, мөн их хурал 5 жил тутамд хуралдана гэдгийг 3 жил хүртэл болгон өөрчлөлт оруулсан байна.
Ингээд хурлын дэгийн дагуу 2-оос дээш нэр дэвшигчтэй тул холбооны ерөнхийлөгчийг нууцаар санал хураалтаар сонголоо.
№ |
Овог, Нэр |
Авсан Саналын тоо |
Хувь |
1 |
Т.Бямбаа |
191 |
57,70% |
2 |
Б.Гарамгайбаатар |
55 |
16,61% |
3 |
Р.Буд |
46 |
13,89% |
4 |
Н.Адилбиш |
29 |
8,76% |
5 |
Ө.Нямцэвээн |
6 |
1,81% |
Сонгуульд холбооны тэргүүн Т.Бямбаа, УИХ гишүүн, Эдийн засгийн байнгийн хорооны дарга Б.Гарамгайбаатар, Монгол улсын гавьяат барилгачин Р.Буд, МУ-ын авто замын зөвлөх инженер Н.Адилбиш, Авто замчин эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ө.Нямцэвээн нар нэр дэвшин өрсөлдлөө.