Малайз улсад консулын газар нээхээр ярилцав
Малайз улсад Монгол Улсын консулын төлөөллийг нээх асуудлыг Гадаад харилцааны сайдын зөвлөлийн хуралдаанд өнгөрсөн баасан гарагт хэлэлцүүлсэн байна.
2013.12.16

Малайз улсад консулын газар нээхээр ярилцав

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар Малайз улсад Монгол Улсын консулын төлөөллийг нээх асуудлыг Гадаад харилцааны сайдын зөвлөлийн хуралдаанд өнгөрсөн баасан гарагт хэлэлцүүлсэн байна.

Тус улсад Монгол Улсын иргэдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөх явдал удаа дараа гарч, ялангуяа иргэн Ш.Алтантуяа болон хар тамхины хэрэгт холбогдсон оюутнуудын хэрэг шийдэгдэхгүй удааширч байгаа юм.

Мөн манай улсын иргэн Э саяхан учир битүүлгээр тус улсад амиа алдсан нь ийнхүү тус улсад Монгол Улсын консулын төлөөллийг нээх нь нэн чухал болохыг Гадаад харилцааны сайд Л.Болд хуралдааны явцад онцолжээ.

Түүнчлэн тус улсад нас барсан Монгол Улсын иргэн Э-гийн хэрэг дээр ажиллах Гадаад харилцааны яам, Хууль зүйн яамны хамтарсан ажлын хэсэг Малайзад ажиллахаар болсон байна.