Кувейт улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Кувейт улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халид Иатим Аль Фадли
2013.12.13

Кувейт улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Кувейт улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халид Иатим Аль Фадлиг хүлээн авч уулзлаа. 

Элчин сайд Халид Иатим Аль Фадлид  Элчин сайдаар томилогдон ирсэнд Ерөнхий сайд баяр хүргээд Монгол Кувейтийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хүчин зүтгэл гаргана гэдэгт найдаж байгаагаа хэллээ.

Ерөнхий сайд Монгол Улсын дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд Кувейт улс тусламж дэмжлэг үзүүлж байгаад талархаж байгаагаа хэлээд цаашдын хамтын ажиллагаагаа зөвхөн зээл тусламж биш хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Кувейт улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халид Иатим Аль Фадли Ерөнхий сайдыг хүлээн авч уулзсанд талархснаа илэрхийлээд цаашид хоёр улсын хооронд зөвхөн эдийн засгийн хүрээнд бус соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулан ажиллах болно гэлээ.