Налайхын уурхайчид өлсгөлөн зарлахаа мэдэгджээ
Налайхын уурхайд 200 гаруй ам бий.
2013.12.17

Налайхын уурхайчид өлсгөлөн зарлахаа мэдэгджээ

Налайхын уурхайн 40 гаруй ам уурхайг хааж  Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас токыг нь таслах шийдвэр гарсан билээ.

Тэд ингэснээр тус уурхайд гарч буй осол гэмтлийг бууруулах боломжтой хэмээн үзсэн юм. Гэтэл харамсалтай нь Налайхын уурхайгаас

амьдралдаа залгуулдаг уурхайчид амьдрах аргагүй болсон тул ийнхүү өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. Эхний ээлжинд хоёр залуу өлсгөлөнг эхлүүлнэ хэмээсэн юм. Тэд 12 сарын 18-наас дүүргийн захиргааны үүдэнд өлсгөлөнгөө эхлүүлэх ажээ. Харин энэ асуудлаар маргааш Уул уурхайн яаманд ажлын хэсгийн шуурхай хурал болохоор төлөвлөсөн байна.

Тиймээс Налайхын дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс тогтоол гаргажээ. Тус тогтоолд дурдсанаар цаашид Налайх дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж нүүрс олборлож буй хувийн компаниуд болон хувийн ам уурхайнуудын тогыг өвлийн хүнд цагт таслахгүй байхыг тус дүүргийн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанид даалгав гэжээ.