О.Баасанхүү хуулийн төсөл өргөн барина
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.01.02

О.Баасанхүү хуулийн төсөл өргөн барина

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр 14:00 цагаас Нэмүү өртгийн албан татвар, Шонхор шувууг худалдахыг хориглох тухай, Тамхины эсрэг гэсэн гурван хуулийн  төсөл өргөн барихаар болжээ.

  Тэрбээр Нэмүү өртгийн албан татварын тухай хуулийн төслийн талаараа “Нэмүү өртгийн албан татвараас зарим хүн айдаг. Мөнгөө буцаан авч чаддаггүй учраас үүнийг өөрчилна.  Уг нь Нэмүү өртгийн албан татвар бол татварын том хөнгөлөлт” гэсэн байна.