Б.Гарамгайбаатар: Баялгийн сан биднийг уул уурхайн “шок”-ноос гаргана
Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар
2014.01.17

Б.Гарамгайбаатар: Баялгийн сан биднийг уул уурхайн “шок”-ноос гаргана

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатартай ярилцлаа.

-Эрдэс баялгийн нөөц хязгаартай учир зарим нөөц ордыг нөөцлөх талаар бодлогын шийдлийг “Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого”-д тусгасан уу?

Эрдэс баялгаа нөөцөлж, хойч үедээ үлдээх асуудлаар бодлогын баримт бичгийг боловсруулж байх явцад зарим нэг нам, эвслийн бүлгээс ийм санал гарч байсан. Эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцсэний эцэст “нөөцлөх” гэдэг үгийг бодлогын баримт бичигт оруулах шаардлагагүй гэж үзсэн. Гэхдээ нэгдсэн чуулганаар эцсийн санал хураалтаар шийдэгдэнэ.

-Ямар учраас тэгж үзсэн юм бэ?

Тэртэй тэргүй баялгийн сангийн хууль, бусад эрх зүйн актаар зохицуулагдах боломжтой. Мэдээж хэрэг эрдэс баялгийн салбарыг нөөцлөх гэдэгтэй биш, хамгийн гол нь ямар ордоо, хэдийд яаж ашиглах вэ гэдэг нь бодлоготоо тусчихсан учраас заавал ордуудыг тэгж нөөцөлнө гэх шаардлагагүй.

-Хойч үедээ нөөц үлдээхийн тулд байгалийн баялагтай орнууд Баялгийн санг байгуулсан байдаг. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?

Уул уурхайн салбар нь эдийн засагт капитал болон ажиллах хүчний байдлаараа хэт давамгайлж, түүхий эдийн хэт хамаарлыг бий болгож байна. Эдийн засгийн мөчлөг дагасан орлого орохын хэрээр зардал нь

Баялгийн сангийн эх үүсвэр нь ихэвчлэн түүхий эдийн экспортын орлого, төлбөрийн тэнцэлийн илүүдэл, төсвийн ашиг, валют арилжаанаас олсон ашиг болон хувьчлалын орлогоос бүрддэг байна.

нэмэгдэж орлого буурахад эргээд хяналт байхгүйгээс орлого буурах үзэгдэл байгалийн баялаг ихтэй орнуудын нийтлэг үзэгдэл. Энэ ч үүднээс хуримтлалтай санг бий болгож, эдийн засаг хямралтай үед зарцуулах хэрэгтэй.

Уул уурхайн салбарын хувьд тогтвортой хөгжлийн хоёр хандлагыг барих ёстой. Нэгдүгээрт ирээдүй үеийн хүний хөгжлийн боломжийг бууруулахгүй байх, хоёрдугаарт энэхүү салбарын хөгжлийг өнөөгийн хүний хөгжлийг сайжруулах хүчин зүйл болгоход анхаарч ажиллах ёстой.

Хөгжсөн орны эдийн засаг арван жилийн давтамжтай уналттай байдаг бол хөгжиж буй орны хувьд хоёр дахин богино хугацаанд тохиолддог. Байгалийн баялаг ихтэй орнууд түүхий эдээс үүдэлтэй гадны шоконд өртөмтгий байдаг гэсэн үг. Мөн гаднаас орж ирэх хөрөнгийн өөрчлөлтөд их эмзэг. Ийм савлагаанаас эдийн засгаа хамгаалахын тулд баялгийн санг бий болгох шаардлагатай. УИХ болон засгийн газартай хамтарч ажиллаж байна.

Баялгийн сан байгуулсан туршлагаас үзээд тогтворжуулалтын ба хадгаламжийн гэсэн хоёр төрөлд байгааг мэдсэн. Тогтворжуулалтын сан нь эдийн засгийн мөчлөгийн далайцыг багасгах, эдийн засгийг тогтворжуулах зорилготой. Хадгаламжийн сан нь уул уурхайгаас ирж буй хөрөнгийг ирээдүй үедээ хүртээх зорилготойгоор ашиглагддаг. Бид ойрын хугацаанд баялгийн санг байгуулж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.

-Уул уурхайн бирж хэзээ байгуулагдах вэ?

1877 онд Их Британий Лондонгийн Металын Бирж байгуулагдсан

Мэдээж бид бодлогын баримт бичиг батлагдсаны дараа Ашигт малтмалын хуулиа түүнд зохицуулан гаргана. Өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд компаний сайн засаглалыг тууштай баримталж, гадаад дотоодын зах зээл дээр борлуулалтын үйл ажиллагааг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтайгаар зах зээлийн зарчмаар явуулах хэрэгтэй. Энэхүү зорилгоор эрдэс баялгийн биржийг байгуулахаар ажиллаж байна.

-Уул уурхайн салбараас алтны үйлдвэрлэлд ямар нөлөөлөл үзүүлж байгаа гэж боддог вэ?

Алт үнэхээр чухал. Алтны ил тод худалдан авалтын хуулийг УИХ-аар оруулаад дэмжлэг авч чадаагүй учир Ашигт малтамлын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар алтны асуудлыг шийдүүлэхээр болсон. Монгол орон бол алт олборлодог цөөхөн орны нэг. Бид газар доорхи баялгаа өөрсдөө олборлоод нөөцлөн хадгалах, монгол орондоо үлдээх, монгол орондоо тушаах учиртай. Тиймээс энэ хуулийг гаргахаар ажлын хэсэг ажиллаж байна. Нэг ёсондоо алтаар эдийн засгийн чадавхиа дээшлүүлнэ. Дараа долоо хоногоос нэгдсэн чуулганаар энэ хуулийг оруулах боломж бүрдэх байх.

-Монгол орондоо тушааж, үлдээх асуудлыг хэрхэн шийднэ гэсэн үг вэ?

Хуулийн нэмэлтэд зааснаар алтаа Монголбанкиндаа тушаавал 2,5 хувийн татвар, харин бусад арилжааны банк болон өөр тийм гаргавал 5 хувийн татвар авна.

-Газрын тосны хайгуул олборлолтод үндэсний байгууллага, ажилчдыг хэрхэн оролцуулах талаар хуулинд тусгаж байгаа юу?

Улсын их хурлын дарга З.Энхболдын тушаалаар тус хуулин дээр салбарын томоохон төлөөлөл болсон мэргэжилтнүүд 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилаж байгаа.Хуулийн төсөл бараг дуусч байгаа бөгөөд одоо зарчмын зөрүүтэй саналаа ажлын хэсэг дээр хурааж байгаа.

-Манай улсын эдийн засаг, экспортын орлогын эх үүсвэр ганцхан уул уурхайгаас хэт хараат байдалтай болж, маш эмзэг болсон. Тиймээс өрсөлдөх чадвартай, ирээдүйтэй зах зээлийг өргөжүүлэх талаар ямар бодлого төлөвлөгөө байна вэ?

Хоёр хөршийн дунд оршдог бидний хувьд гуравдагч зах зээл рүү гарах нь зайлшгүй. Гэхдээ хоёр хөрштэйгөө зөв ойлголцож байж гуравдах орон руу гарах боломжтой. Тиймээс засгийн газрын зүгээс энэ талаар эрчимтэй хөөцөлдөж байгаа.  

Тодорхой эзэмшилд орсон ордуудыг төр буцаан авах нь буруу

Монгол улсын ДНБ-ий хэмжээ 2000 онд 1,1 их наяд төгрөг байсан бол 2012 онд 14 их наяд төгрөгт хүрч өссөн. Энэ өсөлтөд эрдэс баялгийн салбар тэргүүлэх байр эзэлсэн. Уул уурхай эрдэс баялгийн салбарын ДНБ-ий эзлэх хувь 2002 онд 10,1 хувь байсан бол 2012 онд 21 хувь болж өссөн. 2006 онд хамгийн их буюу 30 хувьд хүрч байсан бөгөөд сүүлийн үед дэлхийг хамарсан санхүүгийн хямралаас шалтгаалж ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ буурсанаас үзүүлэлт багассан юм. Тиймээс хараат, эмзэг байдалд орохгүйн тулд уг салбарт боловсруулах түвшний чиглэлд түлхүү хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа.

-Стратегийн ордын жагсаалтад нэмэлт оруулах ажил юу болж байна вэ?

Одоохондоо юу ч болоогүй. Стратегийн ордод авах асуудал Засгийн газраас орж ирсэн. Гэхдээ бодлогын баримт бичиг гарсны дараагаар шийдэх нь зохистой. Байнгын хорооны түвшинд хэлэлцэгдээд явж байна.

Гэхдээ миний хувийн бодлоор нэгэнт гэрээ хэлцэл байгуулж, тодорхой эзэмшилд орсон ордуудыг төр буцаан авах нь буруу. Алдаатай бодлогыг улам л даамжруулах болов уу.

 Ярилцсанд баярлалаа.