Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн
2014.01.27
Э.Бат-Үүл баяраар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах үүрэг өглөө
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр болж, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсов.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл сар шинийн баярын өмнөх өдрүүд болон баярын өдрүүдэд Нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Замын цагдаагийн газар, Инженерийн үйлчилгээний байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, аваарын бригад гаргахыг үүрэг болголоо.