Монголын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч Р.Мөнхбат
2014.01.06

Монголчууд бүгдээрээ чадавхитай, мэдлэгтэй байх болтугай

"Танил хүн" нэвтрүүлгийн энэ удаагийн баярын дугаарт Монголын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч Р.Мөнхбат оролцлоо.

Тэрээр “Шинэ оны босгон дээр Олон сайхан алдартнуудтай танил хүмүүс нэвтрүүлэгт оролцож байгаадаа баяртай байна. Шинэ жилийн үдэш шиг сайхан орой, эдгээр хүмүүстэй хамт оныг үдэж байгаадаа баяртай байна. Үүндээ бэлэгшээж 2014 онд Монголын ард түмэн аз хийморьтой, санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх жил болох байх гэж бодож байна.

Яагаад гэвэл энэ жил Монгол улсынхаа 18 аймгаар өөрөө машинаа бариад НҮБ-ын төслийн хамт олонтой явж байхдаа огшиж байлаа. Ямар сайхан өргөн уудам газар нутагтай гэдгээрээ бахархаж, Монголчууд ямар сайхан тавиун, амны билэгтэй байдгийг харж байлаа. Өнөөдрийн тохиолдож байгаа асуудлууд түр зуурын юм хэмээн бодож байна.

Залуус минь энэ сайхан ахмадуудаасаа сурах зүйл их байна шүү хэмээн бодогдож сууна. Монголчууд бүгдээрээ  чадавхитай, мэдлэгтэй байж, бүгдээрээ эх орныхоо төлөө хүчин зүтгэе гэж хэлмээр байна”.

Бичлэгээс нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзнэ үү...