Мэндчилгээ
Улиран одож буй 2013 он эрүүл мэндийн салбарын хувьд сорилт, бэрхшээлийг даван туулсан, өөрчлөлт шинэчлэлийг эрчимтэй эхлүүлсэн, эхнийхээ үр дүнд хүрсэн онцлог жил байлаа.
“Хариуцлага, хяналтыг сайжруулах жил ”-ийн хүрээнд эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийг эхлүүлэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, хүлээгдэл, чирэгдлийг багасгалаа. Эх, хүүхдийн болон хүн амын нийт нас баралт, халдварт өвчнийг бууруулан, оношилгоо, эмчилгээний шинэ аргуудыг нэвтрүүлж, эрүүл мэндийн ажилтны хариуцлага, ёс суртахууныг дээшлүүлэх эхлэлийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан бүх албан байгууллага, иргэддээ гүн талархлаа илэрхийлье.
Айлчлан ирж буй 2014 оноо улс орныхоо ирээдүйн эзэд болсон алдрай бяцхан үрс, ачит сайхан эхчүүд, эмэгтэйчүүдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах ажлыг шинэ шатанд гаргахын тулд “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил ” болгож байгаагаа дуулгахад таатай байна.
Ирж буй шинэ ондоо баяр хөөр, эрүүл энх, эрч хүчээр дүүрэн байх болтугай. Монголын нийт ард түмэндээ шинэ оны баярын мэнд хүргэе.