УИХ-ын гишүүн Г.Батхүү
2014.01.07

Богд сум түүхэндээ анх удаа 7000 тэмээ тоолууллаа

Өвөрхангай аймгийн Богд сум аймагтаа Тэмээн сүргийн тоогоор тэргүүлдэг. Тиймээс анх удаа тэмээний баяр 2014 наадмыг зохион байгууллаа. Тэмээний баярт УИХ-ын гишүүн Г.Батхүү болон албаны хүмүүс оролцлоо.

Богд сумын хувьд түүхэндээ анх удаа 7000 тэмээ тоолуулж байгаагаараа онцлогтой байгаа юм. Тэгэхээр тэмээний баярыг уламжлал болгон зохион байгуулах юм бол тэмээний тоо толгой нэмэгдэх, үүнийг дагаад ёс уламжлалаа  үлдэх давуу талтайг нутгийн иргэд онцолж байсан.

Энэхүү тэмээний баярт 10 аймгийн 200 гаруй тэмээ оролцсон юм. Тэмээний тоо толгойг нэмэгдүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлж өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх зорилгоор тэмээний баяр 2014 наадмыг зохион байгуулсан.

УИХ-ын гишүүн Г.Батхүү:

Өнөөдөр удаан хугацаанд усгүй байж чаддаг говийн халуун нөхцөлд тэвчээртэй өвлийн хүйтэнд тэвчээртэй, ашиг шим өндөртэй, уналга ачлагад тохиромжтой ийм малын хувьд тэмээг өсгөн үржүүлэх талаар төрийн бодлогын хэмжээнд анхаарах хэрэгтэй. Богд сумын хувьд 7000 тэмээ бүртгүүлж түүхэндээ хамгийн олон тэмээтэй болж байгаа. Энэ баярыг хамтдаа хуваалцаж байгаад баяртай байна.

Тэмээн поло, тэмээний уралдаан, тэмээний уналга, эдэлгээ, мөн зан үйлтэй холбоотой олон тэмцээнийг зохион байгууллаа.