Эрүүл мэндийн сайд Н.Удвал Говьсүмбэр аймагт ажиллалаа
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.01.28

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Говьсүмбэр аймагт ажиллалаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэ сарын 22-23-ны өдрүүдэд Говьсүмбэр, Дорноговь аймгуудад ажиллалаа.

2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосонтой холбогдуулан орон нутагт болох энэхүү зорилтот жилийн нээлтэд оролцохын зэрэгцээ эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогын хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаатай танилцан, аймгийн удирдлагууд, иргэдтэй уулзаж, санал солилцсон юм.

Отгон аймгаас томилолтоо эхлүүлэв

УИХ-ын 1994 оны 32 дугаар тогтоолоор Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймгийг байгуулж байсан. Манай улсын отгон аймаг.

Эрүүл мэндийн сайдыг орон нутгийн удирдлагууд хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од өнгөрсөн онд хийсэн үйл ажиллагааныхаа товч танилцуулгыг хийсэн юм. Тус аймаг гурван сумын 15690 гаруй хүн амтай боловч эрүүл мэндийн байгууллагууд суурин болон явуулын, зэргэлдээ аймаг, сумдын гээд 30 орчим мянган хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг байна.

Аймгийн эрүүл мэндийн салбарт их эмч 51, сувилагч 54, эх баригч 6, сувилагч 24 байдаг ажээ. Өнгөрсөн онд Говьсүмбэр аймагт 478 эх төрсөн нь өмнөх жилийн мөн үеэс 35 эхээр төрөлт нэмэгджээ. Жирэмсний эрт үеийн хяналтыг 89,4 хувьд хүртэл сайжруулж чадснаараа 2007 оноос хойш нэг ч эхийн эндэгдэлгүй ажиллаж байгаа гэсэн сайхан мэдээг ч салбарын сайддаа дуулгалаа. Харин нялхас болон нярайн эндэгдлийг жилээс жилд бууруулж байгаа ч хараахан эндэгдэлгүй болж чадаагүй байна.

Говьсүмбэр аймагт зам харилцаа сайн хөгжиж, Улаанбаатар-Дорноговийг холбосон магиsтрал зам дайран өнгөрдөг ч үүнийгээ дагаад осол, гэмтэл гарах тохиолдол ихэссэн байна. 2013 онд осол, гэмтлийн улмаас нас барсан иргэдийн 57 орчим хувийг зам тээврийн ослын нас баралт эзэлсэн нь аймгийн удирдлагуудын санааг зовоох болсныг хэлж байв.

013 онд осол, гэмтлийн улмаас нас барсан иргэдийн 57 орчим хувийг зам тээврийн ослын нас баралт эзэлсэн нь аймгийн удирдлагуудын санааг зовоох болсныг хэлж байв.

Аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар ч эрүүл мэндийн салбарынхантайгаа нягт хамтран ажилладаг байна. Хүн амынхаа эрүүл мэндийн төлөө аймгийнхаа хэмжээнд хэд, хэдэн бодлогын баримт бичгүүдийг боловсруулан ажиллаж эхэлжээ. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн дэд хөтөлбөр 2014-2016”, “Эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнг үнэлэх журам”-ыг боловсруулан эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдээр нээлттэй хэлэлцүүлсний үндсэн дээр аймгийн ИТХ-ын 2013 оны 66 дугаар тогтоолоор батлуулжээ.

Аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од хэлэхдээ, “Бид энэ оны ажлаа “Эх, хүүхдийн зөвөлгөөн”-өөр эхлүүлнэ. Эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай хүргэхэд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Мөн хүн амын дунд халдварт бус өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулахын зэрэгцээ “Бид хөдөөгийн хүн амдаа явуулын амбулаторийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр зэхээд байна” гэлээ.

Харин аймгийн нэгдсэн эмнэлгийн барилга стандартын шаардлага хангадаггүй учраас салбарын яамны зүгээс орчин үеийн эмнэлгийн барилгатай болгож өгөхийг хүссэн. Мөн Говьсүмбэр аймагт осол, гэмтлийн өвчлөл ихсэж байгаа тул яаралтай тусламжийг цаг алдалгүй түргэн хүргэхэд одоогийн дижитал рентген аппарат шаардлага хангахгүй байгааг ч дуулгав.

Орон нутагт ажиллах эх баригч, сувилагч олдохоо больжээ

Орон нутгийн удирдлагуудтай уулзсны дараа Эрүүл мэндийн сайд Н.Удвал аймгийн нэгдсэн эмнэлгээр орлоо. Эмнэлгийн төсөв бага байдаг ч эмч, мэргэжилтнүүд өөрсдийн боломж нөөцөөрөө ажиллаж, тасгуудаа тохижуулжээ.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал, “Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө“. Тиймээс бид эхчүүдээ эрүүл байлгахад энэ жил онцгойлон анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй байна. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 46 орчим хувь нь эрхтэн тогтолцооны ямар нэгэн суурь өвчтэй, тэр дундаа бэлгийн замаар дамжих халдвар ихтэй байгаа нь жирэмсний болон төрөхийн хүндрэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлэх болсон байна. Өнгөрсөн онд төрөлхийн тэмбүүтэй төрсөн тохиолдол 18 бүртгэгдсэн. Нийт төрөлтийн 4 хувь нь дутуу төрж байгаа нь бусад улс орнуудтай харьцуулахад өндөр байгаа юм. Сүүлийн үед өсвөр насны охидын төрөлт эрс нэмэгдэх боллоо.

Судалгаагаар өсвөр насны охидын дийлэнх нь хүчирхийллээс үүдэлтэй төрж байгаа гэсэн үзүүлэлт гарсан байна. Гэр бүл төлөвлөлт алдагдснаас үр хөндүүлэх болсон. Эхийн эндэгдлийн 14 хувь нь аюултай үр хөндөлтийн улмаас гарч байна. Манай улсад сүүлийн таван жилийн хугацаанд нэг хүртэлх насны хүүхдийн нас баралтын шалтгаанд эрт нярайн эндэгдэл 50 хувийг эзэлж байгаагаас 80 орчим хувь нь дутуу болон бага жинтэй нярай байна. Тиймээс 2014 оныг Эрүүл мэндийн салбарынхан “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж байгаа юм” хэмээв.

Ингээд сайдыг үг хэлж дууссны дараа орон нутгийн эмч, мэргэжилтнүүд өөрсдийн сонирхсон асуултад хариулт авлаа.

Бусад аймгуудад тулгарч буй өрх, сум, нэгдсэн эмнэлгийн стандартын шаардлага хангахуйц барилга байхгүй гэх бэрхшээл мөн адил тулгарчээ.

Эрүүл мэндийн яамнаас хөдөө орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг гадаадын өндөр хөгжилтэй улсад урт болон богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж эхэлсэнд Говьсүмбэр аймгийн эмч нар туйлын талархалтай байгаагаа илэрхийлж байлаа. Тус аймгийн сэхээн амьдруулах тасгийн эмч уг сургалтад хамрагджээ. Бусад аймгуудад тулгарч буй өрх, сум, нэгдсэн эмнэлгийн стандартын шаардлага хангахуйц барилга байхгүй гэх бэрхшээл мөн адил тулгарчээ.

Урсгал зардлын төсөв хаанаа ч хүрдэггүйг учирласан. Сумын эмнэлэгт нэг хүнд ногдох хувьсах зардлын санхүүжилт олгодог ч явуулын иргэд ихээр үйлчлүүлдэг учир мөн л төсөв багаддаг байна. Аймгийн нэгдсэн эмнэлэгт клиник эмч зүйч байдаггүй бол Баянтал сумын эмнэлэг эмийн сангүй ажиллаж байгаа ажээ.

Мөн орон нутагт ажиллах эмнэлгийн дунд мэргэжилтнүүд буюу эх баригч, сувилагч олдохоо больжээ. Цалин бага, ачаалал их, орон нутагт очоод байр сууцны асуудлаас эхлээд асуудал мундахгүй учир залуу хүмүүс хальшираад ирдэггүй гэдгийг хэлж байлаа.

Дээрх бүх асуултад хариулсны дараагаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал аймгийн нэгдсэн эмнэлэгт эх, нярай, хүүхдийн яаралтай тусламжийн иж бүрдлийг гардуулан өгсөн бөгөөд өөрийн ажлын амжилтаар хамт олноо манлайлсан эмч, сувилагч, ажилтнуудыг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг, Эрүүл мэндийн яамны Жуух бичгээр шагнан урамшуулсан. Салбарын сайдын шагнал аргагүй эзнээ олсныг аймгийн эмч нар дуу нэгтэй сайшааж байсан юм.