УИХ-ын гишүүн Д.Батцогт
2014.01.28

Ахмад багш Н.Бадамханд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа

Ахмад багш Н.Бадамханд сар шинийн өмнө Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа. Түүнд одонг нь УИХ-ын гишүүн Д.Батцогт  гардуулсан юм.

 40-өөд жилийн өмнө Монгол улсын их сургуулийн Монгол хэл уран зохиолын ангийг төгсөөд Ховд аймгийн 1-р арван жилд томилогдон очсон Н.Бадамханд багш өнөөдөр 10-р ангийг таван удаа, 8-р ангийг найман удаа төгсгөж олон шавь нарыг төрүүлсэн гавьяатай нэгэн юм.

Тэрбээр энэ хугацаанд хичээлийн эрхлэгч, намын даргын ажил, нийтийн сонгуульт ажлыг хийж, мөн Увс аймгийн 3-р арван жилд ажиллаж байсан байна.

Мөн монгол хэл, уран зохиолын олимпиадад шавь нараа бэлдэж түүний гурван анги, ангиараа нэгдүгээр байр, таван шавь нь хувийн амжилтаараа нэгдүгээр байрыг тус эзэлж байсан байна.