УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2014.02.14

Гэр бүлийн тухай хуулийг хаврын чуулганаар батална

Монголд гарч байгаа гэмт хэргийн бараг тэн хагас нь гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг байна.

Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо сүүлийн жилүүдэд өссөөр 83 мянган хүрээд байгаа нь гэр бүлийн хуулийг шинэчлэн батлах шаардлагатай болжээ. Хагас өнчин хүүхдийн тоо огцом өсч эхэлсэн тул хүүхдийн төрсөн цагаасаа эхлэн эцэг эхийнхээ өмчийн эзэн байх заалтыг оруулахаар яригдаж байна.

Монгол улс нийт 762,3 мянган өрхтэй болж, нэг өрх дунджаар 3.7 ам бүлтэй байна. Эцэггүй хүүхдийг цөөлөхийн тулд эрчүүдэд чиглэсэн хатуухан бодлогыг гадны улс орнууд баримталдаг. Гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон болоод ганц бие байхдаа хүүхэдтэй болсон эрэгтэйчүүдэд цусны шинжилгээгээр баталгаажуулан, шүүхийн шийдвэр гарч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин  нэмэгдүүлсэн хүүхдийн тэтгэвэр тогтоолгон насан туршид нь хүүхдийг эцгийнхээ өмчийн хамтын эзэн байхаар хуульчилснаар хагас өнчин хүүхдийн тоог эрс бууруулсан жишиг дэлхийн 62 оронд байдаг.

Манай улсад 2013 онд 2000 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлд 300 гаруй охид бэлгийн хүчирхийлэлд өртжээ.

Эрэгтэйчүүдэд хатуу хариуцлага ноогдуулан эдийн засгийн аргаар тэмцэх нь гэр бүлийн үнэ цэнийг хамгаалах өөрсдийн сонголтоор биш хэн нэгний шийдвэрээр эцэггүй хагас өнчин өсч байгаа хүүхдүүдийг хамгаална. Түүнчлэн гэр бүлийн хуульд хүчирхийллийн заалтыг суулгаснаар гэр бүл амар тайван байх орчин бүрдэнэ. Манай улсад 2013 онд 2000 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлд 300 гаруй охид бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Гэр бүлдээ хүчирхийлэл үйлддэг, агсан согтуу тавьдаг хүмүүст таних тэмдэг болсон гав зүүх санаачилгыг Монгол улсын Ерөнхийлөгч гаргаад байна.

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч гэм зэмгүй явдаг цаг өнгөрсөн. 2013 он тэдгээр хүмүүс сүүлчийн он байх болно. гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэг болно.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн өмчийн эзэн байна. дундын эзэмшиж байгаа өмчийг хүүхэд мөн хуваалцах ёстой.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Цахим гав гэсэн систем оруулж ирнэ. Тухайн этгээдийг гэрч хохирогчид 100-200 метр ойртвол таныг баривчилна. Ойртсон эсэхийг электрон гаваар хэмжинэ. Хохирогчид 100 метр ойртох үед  гав хяналтын төвд дохио өгөх юм. Энэ тохиолдолд хохирогч дахин гэмт хэрэгт өртөх магадлал нь 90 хувь багасах юм. Одоогоор 100 хувийн магадлалтай хэн ч хянах боломжгүй байгаа. Өнгөрсөн зун гэр бүлээ салгах гэснээс болж нэг эмэгтэй хутгалуулж амиа алдсан тохиолдол бий.

Хүчирхийлэлд өртсөн хохирогч гомдол гаргах гэхэд улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөх төлбөрөөс эхлээд хохирол их бий. Хохироогчийг танхайрсан гэж хуулийн байгууллага үзвэл 15.000 төгрөгөөр л торгодог байх жишээтэй.