С.Бямбацогт: Олонхи цөөнхийн дуу хоолойг сонсохгүй байна
МАН-ын намын бүлэг
2014.02.17

С.Бямбацогт: Олонхи цөөнхийн дуу хоолойг сонсохгүй байна

МАН-ын намын бүлгийн дарга С.Бямбацогт, намын дарга М.Энхболд нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус намын бүлэг өнгөрсөн чуулганы хугацаанд хэрхэн ажиллсан болон одоогийн Засгийн газар хэрхэн ажиллаж байгаа гэх мэт мэдээллийг өглөө.

Тус намын бүлгийн дарга С.Бямбацогт “Эрх баригч нам цөөнхийн бүлэгт ялгавартай хандаж ирсэн” гэдгийг хэлж байсан юм. Тодруулбал, намрын чуулганы хугацаанд МАН-ын бүлгийн гишүүдээс 22 хуулийн төсөл өргөн барьсан ч ердөө гурван хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байгаа ажээ. Үүнээс гадна УИХ-ын гишүүдээс Засгийн газарт 23 асуулга тавьсан ч үүний 13-ыг МАН-ын бүлгийн гишүүд тавьсан ч дээрх асуулгын тавд нь хариу өгсөн гэхчлэн үл тоосон, ялгавартай, цөөнхийн дуу хоолойг сонсоогүй гэдгийг хэлж байсан юм.

Тухайлбал, улсын төсвийн өрийн хэмжээг ДНБ-ийн 60 хувь болгох бодлогыг зогсоосон аж.

Гэхдээ МАН-ын бүлэг Засгийн газрыг дэмжиж ажиллсан байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын намрын чуулганаар 30 хуулийн төсөл хэлэлцэн батлах ёстой байсан ч уг зорилтоо биелүүлээгүй, Засгийн газраас өргөн барьсан 12 хуулийн төслийн төслийг батлахад МАН дэмжиж ажилласан гэдгийг энэ үеэр хэлж байсан юм.

Мөн тус бүлэг Засгийн газрын алдааг засч ажиллажээ. Тухайлбал, улсын төсвийн өрийн хэмжээг ДНБ-ийн 60 хувь болгох бодлогыг зогсоосон аж. Харин тус намын зүгээс энэ удаагийн Засгийн газрыг хамгийн баян хэмээн онцлов. Учир нь Төсвийн долоон их  наяд төгрөг болон төсвөөс гадна долоон их наяд төгрөг эргэлдүүлсэн ч нийгэм эдийн засагт эерэг нөлөө үзүүлээгүй гэдгийг хэлж байсан юм.