ХААГ-ын дарна Д.Энхжаргал
2014.02.24

Нэг загварын барилгын зураг төсөл гурван сард бэлэн болно

Өнгөрсөн онд 300 гаруй төсөл арга хэмжээ худалдан авах ажиллагааны газраар дамжуулан хэрэгжүүлсэн бол энэ онд 140 орчим төсөл арга хэмжээний тендерийг тус газар зохион байгуулахаар болсон юм.

Улсын хэмжээнд худалдан авах ажиллагааг маргаан будлиангүй, хэл амгүй явуулж шалгаруулахын тулд шинэл тендерийн тогтолцоог нэвтрүүлсэн. Худалдан авах ажиллагаанд оролцохоор материалаа бүрдүүлж өгөх аж ахуй нэгжүүдэд мэдээлэл муу байгаагаас өөрсдийнх нь материал бусдад харагдана гэж эмээдэг байна.

Харин худалдан авах ажиллагааны газраас иргэдийн материал системд ороод танигдахгүй хэлбэрт шилждэг тухайн компани өөрийн нууц кодоор орсон тохиолдолд л танигддаг учраас компаниуд санаа зовох хэрэггүй гэдгийг хэлж байна. Мөн тус газарт ирүүлж байгаа захиалагчийн төсөвт өртөг хэтэрсэн тохиолдол цөөнгүй байна.  

ХААГ-ын дарна Д.Энхжаргал: Улсын төсөвт тавигдсан төсөвт өртгөөс хэд дахин нэмэгдэж орж ирж байна. ийм ажлыг бид зарлаж чадахгүй. Хоёрт цэцэрлэгийн барилгын зураг гээд ирэхэд сургуулийн өргөтгөлийн зураг ирэх гэх мэт материалууд дээр тодруулга авдаг. Үнэхээр сайн бэлдсэн материалыг зарлахад ямар ч асуудал байхгүй.  Уламжлалт аргаар ордог шиг хэн нэгэн үзчих болов уу гэж эргэлзэх зүйлгүй эртхэн материалаа оруулах хэрэгтэй. Хэрвээ интернэтийн хурд муутай байгаа бол материалаа оруулж байсан нь дээр.

Эхний ээлжийн ижил нэг загварын зургийг хийж батлуулах шаардлагатай. Ингэснээр ХААГ нэг зургийг авч шалгаруулалтад ашиглах юм. Өнөөдрийн байдлаар зураг төсөл боловсруулах ажил ямар түвшинд яваа нь тодорхойгүй  ч хугацаандаа зураг ирнэ гэсэн тайлбарыг Эдийн засгийн хөгжлийн яам хэлж байна.