Хөдөлмөрийн сайд Завхан аймагт ажиллаж байна
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2014.02.28

Хөдөлмөрийн сайд Завхан аймагт ажиллаж байна

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын орон нутаг дахь ажлын томилолт үргэлжилж байна.

Тэрээр Завхан аймгийн Тэлмэн, Идэр, Нөмрөг, Түдэвтэй, Баянхайрхан, Асгат сумдад ажиллаж, ард иргэдэд УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрүүдийг танилцуулж, санал бодлыг нь сонслоо.

Уулзалтад алслагдсан баг сууринаас залуу малчид олноор оролцож, малчдын хөдөлмөрийг эх орныхоо бүтээн байгуулалттай холбох, залуу малчдыг чадавхижуулах, мэргэжилтэй болгоход Засгийн газрын  бодлого үгүйлэгдэж байгааг Хөдөлмөрийн сайдад уламжиллаа. Тэр дундаа залуу малчдыг зөв отор нүүдэл хийж хөрс бэлчээрээ сүйтгэхгүй байх, мал маллах уламжлалт аргууд мартагдах тийшээ хандаж байгаа тул энэ чиглэлийн сургалт зөвлөгөө хэрэгтэй болж буйг сануулав.

Мөн төр малчидаа жижиг дунд үйлдвэр эрхлэгч хэмээн батламжилж, жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах болсонд талархаж байгаагаа дуулгаад   малчдаа дэмжсэн энэ мэт бодлогыг  залуучуудыг ажилтай орлоготой болгох  “Мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрт хамруулах замаар орон нутагт  эрчимжүүлэх шаардлага гарч байгааг хэлсэн юм.

Суманд амьдрах иргэдийн хувьд хийх ажил олддоггүйн дээр ажил мэргэжилтэй болох бодлогод хамрагдаж чаддаггүйгээ дуулгалаа.

Суманд амьдрах иргэдийн хувьд хийх ажил олддоггүйн дээр ажил мэргэжилтэй болох бодлогод хамрагдаж чаддаггүйгээ дуулгалаа. Тухайлбал Нөмрөг суманд “Үндэсний мэргэжилтэй ажилтан” бэлтгэх сургалтанд хамрагдахаар 30-д залуус бүртгүүлсэн ч ажлын байрны захиалга ирээгүйгээс сургалтанд хамрагдаж чадаагүй аж.

Тухайн оршин байгаа газарт нь ажлын байр бий болгоод өгвөл энэхүү хөтөлбөр орон нутагт үр дүнгээ өгч, тэр хэрээр ажилгүйчүүдийн  тоо буурах боломж байгааг иргэд онцолж байна.

Хөдөөд ажлын байрыг нэмэгдүүлэх өөр нэг гарц нь  орон нутгийн онцлогт тохирсон жижиг дунд үйлдвэрийг хөгжлүүлэх явдал аж. Сум хөгжүүлэх сангийн зээлийн эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай, ингэснээр давхар ажлын байр нэмэгдэх давуу талтай юм байна. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хэлж байгаагаар ЖДҮХС болон сум хөгжүүлэх сангаас олгож байгаа зээл эзнээ олж, өөрийн гэсэн жижиг бизнес эхлүүлж, амьдрал ахуйгаа өөд нь татахад ихээхэн тус болж байгаа аж. Мөн энэхүү зээлийг цаашид улам олон иргэнд хүргэхэд зээлийн доод хэмжээг 5 сая төгрөгөөр тогтоох нь чухал юм байна.
Хөдөлмөрийн сайдын Завхан аймаг дахь ажлын томилолт үргэлжилж байна.