УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2014.03.03

Баянгол дүүргийн МАН-ын хороо баярын хурлаа хийлээ

 Монголын улс төрийн ууган хүчин МАН-ын 93 жилийн ой энэ онд тохиож байна.

Эх орончдын өдрийг угтан Баянгол дүүргийн МАН-ын хороо баярын хурлаа хийлээ. Хурлын үеэр МАН-ын гишүүн, нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нар 10 гаруй залууст МАН-ын бат илэрхийллийг гардуулан өглөө.

Түүхт 93 жилийн ойгоороо МАН-ын залуу үе болон элсэж байгаадаа баяртай байгаагаа тэд хэлж байна. Мөн МАН-ын хүндэт тэмдэгээр дөрвөн хүн, эх орны төлөө медалиар найман хүн, ахмад зүтгэлтэн тэмдэгээр таван хүнийг тус тус шагнасан юм.

Баянгол дүүргийн МАН-ын хорооноос энэ жил гишүүдээ дэмжин ажиллах зорилт тавьсан байна.