Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
2014.03.06

Он гарсаар барилгын ослоор долоон хүн нас барав

Барилгын идэвхитэй улирал эхлээгүй байхад энэ салбарт долоон хүн амиа алджээ. Үүнээс харахад энэ салбарт аюулгүй байдлыг хангах шаардлага улам хурцаар тавигдаж байгааг сануулж байна.

Сүхбаатар дүүрэгт барилгын ажил гүйцэтгэж байсан “Цаст” констракшин, Өндөр буянт компанийн хоёр барилга дээр хоёр ажилтан нас баржээ.

Барилга дээр ажиллаж байгаад эндэх золгүй тохиолдол ажилчдад тохиолдсон нь барилгын болзошгүй осол гэдэг үгээр хаацайлж үзлээ. Гэвч ямар ч хамааралгүй гадны зорчигчийн амийг хөнөөсөн хэрэг гарсаар байна.

Барилгын осол аваарын тоо буурахгүй байгаа нь хариуцлага, хяналт султай холбоотой юм. Хот байгуулалтын хуульд аливаа барилга, байшингийн 30-оос доошгүй хувьд ногоон байгууламж байна гэсэн заалт бий.

Харин газрын тухай хуульд хот тосгоны өнгө үзэмжийг бодож авсан газрынхаа 10 хувийг ногооруулж  тордоно гэсэн заалт байна. Энэ заалт мөрдөгдөхгүй байгаа учир барилгын тухай хуулийн шинэчлэлт заалтыг дахин оруулахаар зэхжээ.

Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан: Улаан шугам гэдэг нь төв замаас тодорхой хэмжээний зайтайгаар байшин барих ёстой. Заавал улаан шугамаас дотогш барих ёстой гэсэн заалт оруулна. Барилгыг барихдаа газрын хувьд зөвшөөрлийн 60-70 хувьд барилга барих ёстой. Үүнийг хуулийг шинэчилсэн найруулгад оруулахаар анхаарч байна.