МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.03.07

Гурван талт хэлэлцээрээс гарсан үр дүнг засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

Үндэсний гурван талт хэлэлцээр эхэллээ. Он гарснаас хойш МҮЭ-ийн төлөөлөл хэлэлцээр эхлүүлэхийг шаардаж, УИХ-ын зарим гишүүд хүч хавсарсан юм.

Цалин хэзээ яаж нэмэгдүүлэх тодорхойгүй байгаа ч засгийн газар эдийн засгийн таатай үеийг хүлээж байгаа тухайгаа мэдэгдсэн юм.

 Он гарснаас хойш хөдөлмөрийн нийгмийн гурван талт хэлэлцээрийг нэн даруй хийх шаардлагыг 5-6 удаа МҮЭХ-оос тавьсан. Ингэхдээ цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийг тодорхой болгохыг шаардаж байсан. Гэтэл гурван талт хороо хуралдахгүй удсан учир эцсийн байдлаар сануулах хуудсыг МҮЭХ-ноос өгснөөр ийнхүү хурал эхэллээ.

МҮЭ цалин тэтгэврийн нэмэгдлийг салбар,салбараас ямар хэлбэрээр хуваарилах, хэрхэн нэмэгдэхийг шаардаж байгаа юм.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг өнөөдөр гэнэт ярьж байгаа биш. Зарим нэгэн улс төрийн хүчин  цалин нэмэх шаардлагатай гэж ярьж байна. Гэтэл энэ асуудлыг МҮЭ холбоо нийгмийн түншлэгч талуудтай хамтран он гарахаас өмнө хэлэлцээрийн хүрээнд асуудлыг шийдсэн.

Цалин нэмэгдүүлэхэд 139 тэрбум төгрөгийг 2014 онд зарцуулах, 96 тэрбумыг тэтгэвэрт зарцуулах нийтдээ 235 тэрбумыг цалин тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд зарцуулах хэлэлцээр хийгдсэн. Харин энэ хөрөнгийн эх үүсвэрийг аль салбарт хэзээнээс яаж хуваарилах уу гэдэг асуудал нь иргэдэд хүлээлт үүсгэлээ. Энэ асуудалд гурван талт хэлэлцээрийн зарчмыг баримтлалгүй битүүний өдөр засгийн газраас бие даасан шийдвэр гаргасан. Үүн дээр МҮЭХ, ажил олгогч эздийн холбоо аль аль нь шүүмжлэлтэй хандаж байгаа.

 Гурван талт хэлэлцээрээс гарсан үр дүнг засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ. Тиймээс удахгүй цалин тэтгэврийн нэмэгдлийн асуудал тодорхой болох нээ.