Солонгосын эмнэлэгийн төлөөлөлтэй уулзлаа
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.03.14

Солонгосын эмнэлэгийн төлөөлөлтэй уулзлаа

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр БНСУ-ын “Sun” эмнэлгийн гүйцэтгэх захирал Sun Seung Hoon тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Л.Төмөрбаатар нар оролцжээ.

Sun Seung Hoon Монгол Улсад Хавдар судлалын үндэсний төв, Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв болон Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Нүүр ам судлалын сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ирсэн гэдгээ уламжиллаа.

Мөн хоёр орны төлөөлөгчид иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад хамтарч ажиллах талаараа ярилцсан байна.