УИХ-ын гишүүн О.Содбилэг тойрогтоо ажиллав
УИХ-ын гишүүн О.Содбилэг Орхон аймагт ажиллах хугацаандаа хүнс барааны "Хүлэг" захад худалдаа эрхлэгчидтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо.
Тус захад лангуу түрээслэгчдийн хэлснээр мах, гурилан бүтээгдэхүүн, жимс жимсгэний борлуулалт өнгөрсөн жилтэй харьцуулахад 2-3 дахин буурсан аж.
Тухайлбал, лангуу түрээслэгчид өмнө нь өдөрт нэг бүтэн үхрийн мах зардаг байсан бол одоо гурван хоногт ч борлуулж чадахгүйд хүрчээ. Иргэн бүр зээлтэй, дээр нь борлуулалт багаснаас болж түрээсийн төлбөрөө дийлэхгүйд хүрч байгаагаа хэлж байв.
Мөн УИХ-ын гишүүн О.Содбилэг "Танил" техникийн захад ажиллаж буй иргэдтэй уулзсан байна. Энэ зах 180 орчим түрээслэгчтэй бөгөөд одоогийн байдлаар 70 гаруй хувь нь ажиллаж байгаа аж. Учир нь импортоор оруулж ирж байгаа авто сэлбэгийн үнэ өссөнөөс болж борлуулалт багасч, худалдан авах чадвар буурчээ.