Ерөнхийлөгч Оросын сайтад гарсан мэдээллийг үгүйсгэлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
2014.03.24

Ерөнхийлөгч Оросын сайтад гарсан мэдээллийг үгүйсгэлээ

“Армянийн мэдээ” буюу evrazia.org сайтад гарсан нэгэн мэдээлэл олон хүний анхаарлыг татаад байсан. Харин энэхүү мэдээлэл нь манай улсын хувьд таатай биш гэдэг нь тодорхой байсан юм.

Учир нь уг мэдээлэлд Монголыг Оросод нэгтгэх гэрээнд Ц.Элбэгдорж гарын үсэг зурсан гэжээ. Уг мэдээлэлд тодорхой бичсэн байсан нь олон нийтийг ихээхэн бухимдуулж байсан. Тодруулбал Энэ жил ОХУ-ын бүрэлдэхүүнд Монгол гэсэн субьект нэмэгдэж магадгүй гэж мэдээлэхдээ ОХУ-ын Гадаад хэргийн сайдын үгнээс иш татжээ.

С.Лавров хэлэхдээ одоогийн ерөнхий сайд тухайн үеийн ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведэв, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын хооронд 2012 онд хийж гарын үсэг зурсан гэрээний талаар хэлж үүнийг нь ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин саяхан баталсан тухай мэдээлсэн.

Тэгвэл уг мэдээллийг ор үндэсгүй зүйл хэмээн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн мэдэгдэлд “Ийм зүйл огтхон ч болоогүй, болох ч үгүй. Энэ бол өмнө нь гарч байсан худал зүйл. Манай улсын зохих албаны байгуулагаас өмнө нь үүнд няцаалт хийж зохих байгуулагад мэдэгдэл ч хүргэж байсан. Иймэрхүү эрүүл хүний зүүдэнд ч оромгүй зүйлээр үг хийх хэрэггүй юм” гэжээ