Шинээр барих Төв цэвэрлэх байгууламжийн зураг төсөл ирэх сард бэлэн болно
2014.03.26

Шинээр барих Төв цэвэрлэх байгууламжийн зураг төсөл ирэх сард бэлэн болно

Нийслэлийн Засаг даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” А/203 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Улаанбаатар хотын Захирагчиййн ажлын алба болон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын холбогдох албаныхан орсон байна.  Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих ажлын зургийн даалгаврыг 2014 оны 04 дүгээр сарын 07-ны дотор батлуулах үүргийг ажлын хэсэгт өгсөн байна.