Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2014.03.30

С.Эрдэнэ: Хамтын тэтгэврийн тухай хууль бол ахмадуудын нийгмийн асуудлыг хөндсөн хууль

Насаараа хамт байсан эхнэр, нөхөр хоёрын нэг нь нас барвал үлдсэн нэгд нь хоёр хүний тэтгэвэр олгоно гэсэн заалтыг тусгаад байгаа юм. Харин энэ хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр болжээ.

“Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл”-д  МАН-аас завсарлага авсан. Учир нь хууль батлагдвал төсөв хүндэрнэ гэж үзсэн. Тэгвэл төсөвт ямар нэг байдлаар дарамт ирэхгүй Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд хэлсэн юм. Эхний ээлжинд хамтын тэтгэвэрт төсвөөс 50 орчим тэрбум төгрөг гаргах тооцоог гаргажээ. Одоогийн судалгаагаар 312 мянган хүн тэтгэвэр авч байгаа. Үүнээс 220 мянга нь бүрэн тэтгэвэртэй иргэд байдаг. Хамтын тэтгэврийн хууль батлагдвал болзлыг хангаж байгаа 76 мянга орчим иргэн байгаа гэсэн тооцоо байгаа тухай  гарчээ.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ: “Цаашдаа жилдээ 25-30 тэрбум төгрөг зарцуулагдаад явахаар хэмжээний  хөрөнгө санхүүгийн эх үүсвэр шаардлагатай хууль юм. Хоёрдугаарт: Хамтын тэтгэврийн тухай хууль бол ахмадууд руу чиглэсэн, ахмадуудын нийгмийн асуудлыг хөндсөн хууль. Нийгмийн даатгалын шимтгэлийг насан туршдаа төлчихөөд хуримтлалаа эдэлж чадахгүй бурхан болж байгаа ахмадуудын хувьд энэ хууль шударга.  Яагаад гэвэл гэр бүлд нь үлдэж байгаа юм.”

Гэр бүлийн хоёр хэн нэгнээ нас бараасай гэж хүлээхгүй. Гэхдээ амьдралын жамаар олон мянган иргэн ийм зовлонг туулдаг. Иймд хамтын тэтгэврийн хэрэгжих хугацаа болон хуулийн үйлчлэх хугацааг иргэд ихээр сонирхож байгаа юм.