Клуб лидерүүдийн семинар боллоо
Клуб лидерүүдийн семинар
2014.03.31

Клуб лидерүүдийн семинар боллоо

“Оюуны эрэл” оюутны холбооны 12 клуб Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотын их, дээд сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг билээ. Жил болгон шинэ он гараад ирж буй жилийнхээ зорилт, ажлын төлөвлөгөөг ярилцдаг бөгөөд энэ жилийн хувьд 2014.01.03-с клуб лидерүүд “Баянгол” амралтын баазад гурав хоногийн турш цаашдын ажлын төлөвлөгөөгөө ярилцлаа.

Дүрэм ёсоор клуб болгон өвлийн амралтаас өмнө хоёр сайн дурын ажил хийх ёстой бөгөөд үүний нэг нь тухайн сургуулийн хүрээнд, нөгөө нь гадагшаа олон нийт рүү чиглэсэн байдаг. Түүнчлэн урлаг, спортын арга хэмжээ зохиож гишүүдээ чадваржуулах даалгавартай. Салбаруудын тайлангаас харахад төлөвлөсөн ажлууд нэгэн жигд хийгдсэн байв.

2014 онд нэлээдгүй ажлуудыг төлөвлөсөн бөгөөд клубууд хамтран ажиллах тал дээр түлхүү анхаарах юм байна. 2014 төлөвлөгөөнд жил бүр хийдэг “Манай байр – Миний гэр”, “Малчдад туслах аян”, “Leader Student” зуслан сургалт, үүргэвчтэй аялал, Олон улсын соёлын солилцоо,  “Бид Оюутан Боллоо” семинар урлаг спортын олон арга зэрэг олон ажил багтжээ.