Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том парламентын сонгууль эхэллээ
Энэтхэгийн сонгогчдын 180 сая орчим нь бичиг үсэггүй.
2014.04.09

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том парламентын сонгууль эхэллээ

Энэтхэг улсад хүн төрөлхтний түүхэнд хамгийн том нь болох парламентын сонгууль эхэллээ.

Дөрөвдүгээр сарын долооны өдөр Энэтхэгийн зүүн хойд мужууд Ассама, Трипурын сонгогчид санал хураах байр луу хөдлөв. Чухам тэд сар хагасын хугацаанд явагдах Энэтхэгийн парламентын сонгуулийн санал хураалтыг эхлүүлэв. Санал хураалт дөрөвдүгээр сарын долооноос тавдугаар сарын дунд хүртэл үргэлжлэх ажээ.  

Энэ удаагийн сонгууль  сонгогчдын тоогоор рекорд тогтоох нь тодорхой байна. 814 сая сонгог

Сонгуулийг зохион байгуулахад таван сая хүнийг дайчилжээ.

ч оролцох бөгөөд 2009 оны сонгуулиас (713 сая) даруй 100 сая хүнээр их байгаа юм. Түүнээс гадна таван сонгогч тутмын нэг нь амьдралдаа анх удаа санал өгнө.

Шинжээчдийн үзэж буйгаар 2014 оны сонгууль олон жил засгийн эрх барьсан Энэтхэгийн үндэсний конгрессын ялагдлаар дуусах төлөвтэй байна. Үндэсний конгрессыг Неру, Гандигийн улс төрийн тав дахь үе залгамжлагч Рахул Ганди удирддаг бөгөөд Ерөнхий сайдын албан тушаал горилж буй хүн юм. Хүн амын тоо нь 1,25 тэрбумд хүрсэн энэ улсын засгийн эрх одоогийн гол сөрөг хүчин Энэтхэгийн ардын намд шилжих магадлал өндөр байна. Засгийн газрыг тэргүүлэх хамгийн том шанс тус намын дайчин лидер Нарендра Модид байна.

Санал авах бүхээг

Хэдийгээр улс төрчид, олон нийтийн дунд явуулсан судалгаа дээр дурдсан хандлагыг илэрхийлж байгаа ч сонгуулийн эцсийн үр дүнг тодорхой хэлэхэд хэцүү. 2004 оны сонгуулийг эргэн санахад Энэтхэгийн сонгогчид бүх судалгаа, тооцооны эсрэг санал өгсөн билээ. Засгийн газрыг дангаараа бүрдүүлэхийн тулд Лок сабхе хэмээн нэрлэдэг орон нутгийн парламентын доод танхимд дор хаяж 543 суудлаас 272-ыг нь авах хэрэгтэй. Энэтхэгийн ардын намынхан олонхи болсон ч ганцаарчилсан тоглолт хийнэ гэдэг биелэгдэшгүй даалгавар. Тиймээс сонгуулийн албан ёсны дүн зарласны дараа ялсан нам эвсэл байгуулахаас өөр аргагүй юм. Учир нь Энэтхэгт маш олон улс төрийн нам, хөдөлгөөн үйл ажиллагаа явуулдаг учраас улс төрийн үйл явц сонгуультайгаа адилхан нүсэр байдаг.

Энэтхэгийн Сонгуулийн төв хороонд бүртгэлтэй намын тоо 1400.

Нарендра Моди бол цөс ихтэй үндсэрхэг үзэлтэн. Тиймээс Энэтхэгтэй олон жилийн турш газар нутгийн маргаантай байгаа Хятад, Пакистан хоёр сонгуулийн үр дүнг түгшин хүлээж байна.

Удаан хүлээхээс өөр аргагүй. Энэтхэгийн сонгууль 28 муж, дөрвөн холбоот газар нутаг, Дели хотын нийслэлийн тойрогт есөн үе шаттай явагдана. Жижиг болон дунд хэмжээний мужуудад санал хураалт нэг өдөр явагддаг ч хүн ам ихтэй мужуудад 5-6 өдрийг зарцуулдаг.

814 сая сонгогч гэдэг бол АНУ болон Европын холбооны улсуудын хүн амыг нийлүүлсэнтэй тэнцэх тоо.

814 сая сонгогч гэдэг бол АНУ болон Европын холбооны улсуудын хүн амыг нийлүүлсэнтэй тэнцэх тоо. Тэдэнд зориулж 930 мянган саналын байр бэлдсэн нь 2009 оныхоос 100 мянгаар илүү. Сонгуулийн төв хорооноос нэг ч сонгогч ойролцоох санал хураах байранд очихын тулд нэг милиэс (1,6 км) илүү зайг туулахгүй гэдгийг амлаж байна. Түүнчлэн нэг саналын байр 1500-аас илүү сонгогчийг хүлээх авахгүй гэдгийг мэдэгдэв. Дашрамд хэлэхэд сонгуулийг зохион байгуулахад нийтдээ таван сая хүний хүчийг дайчлахаар болжээ.

Сонгуулийн урьдчилсан тооллого тавдугаар сарын 16-нд гарах ёстой. Энэтхэгийн сонгогчид анх удаа электрон төхөөрөмжийн тусламжтай санал өгнө. Энэ удаагийн сонгуулийн бас нэг онцлог нь сонгогч бүх нэр дэвшигчдийн эсрэг саналаа өгөх боломжтой ажээ.