Дээд боловсролын чанарын асуудлаар хуралдана
2014.04.09
Дээд боловсролын чанарын асуудлаар хуралдана
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БШУЯ-нд хэрэгжиж буй “Дээд боловсролын шинэчэлийн төсөл”-ийн хүрээнд магадлан итгэмжлэлийн олон улсын зөвлөх Сузанна Караханян, Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөх Р.Бат-Эрдэнэ нар Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлтэй хамтран дээд боловсролын чанарыг сайжруулан шинэ шатанд гаргахаар ажиллаж байгаа билээ.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Монгол Улс дахь дээд боловсролын чанарын баталгаажууллын тогтолцоо” сэдэвт хурал өнөөдөр Чингис зочид буудалд зохион байгуулагдаж байна.
Тус хурлын гол зорилго нь дээд боловсролын байгууллагуудын бүх оролцогч талуудтай Монгол Улсын дээд боловсролын хөгжлийн тулгамдаж буй асуудал, стратегийн бодлого, чанарын баталгаажуулал зэрэг асуудлыг хамран хэлэлцэх бөгөөд оролцогч талуудын санал бодлыг сонсон цаашдын чиг хандлагаа тодорхойлох юм. Хуралд БШУ-ы сайд Л.Гантөмөр оролцож, илтгэл тавих юм.