Олон улсын стандартаар усны урт нь 50 метр байдаг
2014.04.15

Олон улсын стандартаар усны урт нь 50 метр байдаг

Нийслэлдээ томд тооцогддог усан бассейн гурван сарын турш үйл ажиллагаагаа явуулаагүй. Харин энэ сарын нэгнээс урсгал засвар дуусч үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Гэсэн хэдий ч 28 жилийн турш будахаас цааш өөр ажил хийгдээгүй цаашид их засвар хийх зайлшгүй шаардлагатай байгааг хэлж байлаа.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: “Төв бассейн засварын асуудал дээр мэргэжлийн байгууллагуудын зураглал дээр санал хэлэх асуудал байгаа. Яагаад гэвэл устай орчинд усны хамгаалалтгүйгээс болж муудсан. Их засварын төсөв нь батлагдаагүй, зураглал нь гарч батлагдана.”

Төв усан бассейн бэлтгэлээ хангаж олон улсын чанартай тэмцээнд оролцдог 10 орчим хүмүүс байдаг. Гэтэл эдгээр хүмүүст тулгарч байгаа бас нэгэн бэрхшээл бол олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн усан бассейнтай болох. Олон улсын стандартаар усны урт нь 50 метр байдаг бол манай улсын усан спорт сургалтын төвийнх 25 метр байдаг байна.