Х.Тэмүүжин: О.Баасанхүүг шүүхэд өгнө
Х.Тэмүүжин: О.Баасанхүүг шүүхэд өгнө
2014.04.22

Х.Тэмүүжин: О.Баасанхүүг шүүхэд өгнө

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд О.Баасанхүү гишүүн Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар санал гаргажээ.

Гэвч гишүүдийн зүгээс хойшлуулах санал гаргасны зэрэгцээ байнгын хорооны дарга "Тусгай хяналтын дэд хороо ТЕГ-т албан бичиг явуулсан. Хариу ирсний дараа хэлэлцэх ёстой" гэдгээр хойшлуулсан байна. Харин энэ үеэр Х.Тэмүүжин "О.Баасанхүүг шүүхэд өгнө" хэмээн мэдэгджээ.

Энэ асуудлаас болж байнгын хорооны хуралдаан ширүүхэн өрнөж, О.Баасанхүү, Х.Тэмүүжин нар мэтгэлзсэн байна. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжин "О.Баасанхүү чамайг шүүхэд өгнө. Чамайг үзэн ядаж байна. Миний нэр хүндийг баастай хутгалаа" хэмээн бухимдлаа илэрхийлжээ. Харин Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна.