2014.04.22
Д.Ганбат: АН, Ерөнхийлөгчөөс эмэгтэйчүүдийг их дэмжиж байгаа тун зөв
Хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез улсад суух бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Батцэцэг, Холбооны Бүгд Найрамдах Бразил улсад суух бүрэн эрхт Элчин сайдаар Ч.Сосормаа нарыг томилох асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.
Д.Ганбат: УИХ-ын зарим гишүүд манай улс жижиг улс гэж ярьж байна. Би бол тэгж бодлхгүй байна. Манай улс том улс. Бид дэлхийн түүхийг аваад үзэхэд 1/3 нь Монголын түүх байдаг шүү дээ. Тиймээс гадаад харилцаан тал дээр бид том бодлого явуулах ёстой. Элчин сайдын яамдаа багасгъя, орон тоог нь цөөлье гэж ярих нь буруу юм.
Сүүлийн 20, 30 жил улс төржөөгүй яам бол Гадаад харилцааны яам байдаг. Манай Ерөнхийлөгчөөс, Ардчилсан нам байх үед эмэгтэйчүүдийг их дэмжиж байгаа. Энэ зөв юм. Ямар утгаараа зөв вэ гэхээр манай эмэгтэйчүүд, ази тив, дэлхийд боловсрол, мэдлэгээрээ хаана ч илүү байдаг.