Япон Улсад барилгын мэргэжлээр оюутан суралцуулах хүсэлт тавьлаа
Япон Улсад барилгын мэргэжлээр оюутан суралцуулах хүсэлт тавьлаа
2014.04.29

Япон Улсад барилгын мэргэжлээр оюутан суралцуулах хүсэлт тавьлаа

Манай улсад ажлын айлчлал хийж буй Японы газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Акихиро Отаг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр барилгын салбарт норм дүрэм стандарт нэвтрүүлэхэд хамтарч ажиллах, хот төлөвлөлтийн туршлагаас хуваалцах, Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр тус улсад суралцах 1000 оюутан хөтөлбөрт барилгын салбарын мэргэжлээр оюутан суралцуулах асуудал хөндөгдлөө.

Газар хөдлөлийн эрсдэл өндөр орны хувьд Япон улсаас суралцах зүйл их бий.  Япон улс 1981 онд газар хөдлөлийн эрсдэлийг тооцох шинэ стандарттай болсон. Тэгэхээр 1981 оноос хойшхи барилга байгууламжууд  огт эвдрэхгүй гэсэн үг.  Эрсдэл тооцохоос гадна байгаль орчинд ээлтэй гэх мэт олон стандарт бидэнд бий. Энэ талд хамтарч ажиллах бүрэн боломж байна гэж сайд А.Ота хэллээ.

Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр тус улсад суралцах 1000 оюутан хөтөлбөрт барилгын салбарын мэргэжлээр оюутан суралцуулах асуудал хөндөгдлөө.

Барилга, бүтээн байгуулалтын салбарт ажиллах өндөр мэргэжлийн боловсон хүчнийг Япон улсад сургая гэсэн Ц.Баярсайхан сайд таны саналыг дэмжиж байна. Эдгээр мэргэжилтнүүдийг бэлтгэвэл 2020 оноос Монгол Улсын бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэхэд ямар чухал болохыг ойлгож байна.  Түүнчлэн Токио хотод зохион байгуулагдах олимп угтсан бүтээн байгуулалтын ажилд монголын барилгын салбарынхан, инженер техникийн ажилтнуудыг оролцуулж туршлага хуваалцуулах таны хүсэлтийг дэмжиж байна гэж хэллээ.

Аль ч улсад хот төлөвлөлт  маш чухал. Хот төлөвлөлтийг иргэд, оршин суугчид орж ирэхээс өмнө хийх ёстой. Нэгэнтээ суурьшсан иргэдийг нүүлгэж шилжүүлнэ гэж маш хэцүү болохыг Япон улс биеэрээ туулсан орнуудын нэг.  Тиймээс хотыг хөгжүүлэх, хотыг дахин төлөвлөх хууль эрх зүйн орчноо сайжруулах ажил чухал талаар ярилцлаа.

Уулзалтын дараа Монгол Улсын БХБЯ Япон Улсын ГДБТАЖЯ хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт сайд Ц.Баярсайхан, сайд А.Ота нар гарын үсэг зурлаа.

- See more at: http://www.mcud.gov.mn/pages/590#sthash.eFyFfLCd.dpuf