Нийслэлд болсон цуглаанд 6000 гаруй хүн оролцжээ
Нийслэлд болсон цуглаанд 6000 гаруй хүн оролцжээ
2014.05.02

Нийслэлд болсон цуглаанд 6000 гаруй хүн оролцжээ

МҮЭХ-ноос зохион байгуулсан “Хөгжил эв нэгдэл” кампанит ажлын хүрээнд “Иргэд хөдөлмөрчдийн нийгмийн баталгааны төлөө” эв нэгдлийн цуглаан өчигдөр Чингисийн талбайд болов. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар хүрэлцэн ирсэн юм.

Цуглаанд оролцогчид нийгэм, эдийн засгийн төлөв байдал хүндрэлтэй, иргэдийн цалин орлогын худалдан авах чадвар мэдэгдэхүйц буурч байгаад дүгнэлт хийж, хууль эрх зүйн хүрээнд шийдэх олон ажил байгааг онцлосон юм. Мөн 10 гаруй зүйл бүхий саналыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт гардуулав. УИХ-д хүргүүлэхээ МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар илэрхийлсэн юм.

Цуглаанд МҮЭ-ийн холбооны удирдлага, ажилтнууд, мэргэжил үйлдвэрлэлийн 14 Үйлдэрчний эвлэлийн холбоод, харъяа байгууллага, гишүүд, идэвхтэн сонгуультнууд, ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, иргэдийн төлөөлөл 6000 гаруй хүн оролцов.