Хуульч Х.Бат-Ялалт
2014.05.08
Хуульч Х.Бат-Ялалт АТГ, ЦЕГ, ТЕГ-т асуулга хүргүүллээ
Асуулга хүргүүлэх тухай:
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Эх орны амгалан тайван амьдралын төлөө амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж зүтгэдэг та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ зарим нэг олон нийтийн эргэлзээг төрүүлсэн асуудлуудын талаар тайлбар авах зорилгоор энэхүү АСУУЛГА бичгийг хүргүүлж байгааг хүлээн авч олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хариу ирүүлнэ үү? Үүнд:
- Та бүхэн албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх бодит ЧАДВАР, БОЛОМЖ та бүхэнд байна уу?
- Та бүхний үйл ажиллагаа улс төрчид, бизнес бүлэглэлээс хараат болсон тухай УИХ-ын гишүүдийн яриа, олон нийтийн итгэл үнэмшил хэр бодитой вэ?
- Хэрвээ үгүй бол олон нийтийн анхаарлыг татсан албан тушаалын гэмт хэргүүд яагаад замхарч алга болоод байна вэ? Тухайлбал О.Чулуунбатад холбогдох эрүүгийн хэрэг, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гэр бүлийн гишүүдэд хамаарах хэрэг, Гансүх нарт холбогдох хэрэг, УИХ-ын гишүүн С.Баярцогт болон түүний найзуудын хэрэг, ХЗ-н сайд Х.Тэмүүжингийн 2011-2013 онд холбогдсон төсөл тендерийн асуудлыг шалгаж байгаа эсэх талаар, үр дүн нь юу болж байгаа талаар олон нийтэд ил тод мэдээлэл хийх боломжтой эсэх. Энэ мэтчилэн олон хэрэг маргаан замхран алга болж байгаа нь үнэн эсэх талаар мэдээлэл хийх боломжтой эсэх
- Албан тушаалтан, эрх мэдэлтний үйлдсэн албан тушаал, хээл хахуулийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх чадвар боломж байгаа эсэх?
- Та бүхэн төрийн өндөр албан тушаалтан тухайлбал УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэх мэт хүмүүсийг дуудан ирүүлж мэдүүлэг байцаалт авч чаддаг эсэх
Иргэдийн Шударга Шүүх ТББ-ын тэргүүн