Эрүүл мэндийн удирдах ажилтны удирдлагын чадавхийг сайжруулах сургалт болж байна
Эрүүл мэндийн яамнаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Эрүүл мэндийн удирдах ажилтны удирдлагын чадавхийг сайжруулах нь” сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Эрүүл мэндийн салбарын менежерийн энэхүү онол, дадлагын сургалтад аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, удирдлагууд, Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын холбогдох албаны нийт 35 хүн оролцож байна. Мөн ДЭМБ-аас хүрэлцэн ирсэн зөвлөх багш Laura Jane Hawken болон Dean Shuey нар сургалтыг удирдан явуулж байгаа юм.
Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах, эрүүл мэндийн салбарын бодлогыг тодорхойлох, төлөвлөх, боловсруулах, түүний уялдааг хангах, баталгаажуулах, хэрэгжүүлэх, тайлагнах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чиглэлээр удирдах ажилтан, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулснаар эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чухал алхам болох юм.
Эрүүл мэндийн салбарын менежерийн энэхүү онол, дадлагын сургалтад аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, удирдлагууд, Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын холбогдох албаны нийт 35 хүн оролцож байна
Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн удирдах ажилтнуудын чадавхийг нэмэгдүүлэх, тэдний бодлогын баримт бичиг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, эргээд хэрэгжилтийг үнэлэх зэрэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой дээрхи сургалтыг 2014 оны 05 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны удирдлагын чадавхийг сайжруулах нь” сургалтыг нээх үедээ тус сургалтын ач холбогдлыг цаг үеэ олсон, агуулгын хувьд сайн сургалт болно гэдгийг хэлж байсан. Мөн орон нутгийн удирдлагууд өөрсдөө чадварлаг, мэдлэг, ур чадвартай манлайлагч байснаар орон нутагтаа эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, салбарынхаа шинэчлэлийг хэрэгжүүлэх түүчээ байх болно гэдгийг онцолж байсан юм.