“Нээлттэй өдөрлөг-2014”-иргэд идэвхтэй оролцлоо
Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй өдөрлөг-2014” 5-р сарын 10-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулагдлаа.
Өдөрлөгт Хүүхдийн төлөө Үндэсний газар, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн “Өнөр бүл” төв, Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн 6 төв, Монголын зуслангуудын холбооны гишүүн 4 зуслан, Монголын хүүхдийн оролцооны үндэсний сүлжээний гишүүн 2 байгууллага нийт хүүхдийн 16 байгууллагын 354 албан хаагчид ажиллалаа.
Хүүхдийн байгууллагуудаас “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр дор дурьдсан 9 нэр төрлийн үйлчилгээ үзүүлэв. Үүнд:
Нийслэлийн дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвүүд гэр бүлд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, хүүхдийн асуудлаар хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ зохион байгуулж, 50 гаруй хүнд үйлчилсэн болно.
- Хүүхэд, гэр бүл хөгжлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээг нийт 135 хүнд үзүүлж, 50 хүний санал хүсэлтийг кейс болгон хариу үйлчилгээ үзүүлэхээр хүлээн авлаа. Иргэд хүүхдийн хүмүүжил, сургууль цэцэрлэгийн ачаалал, хүүхдийн боловсролын орчин дахь хүчирхийлэл, гэр бүлийн маргаан, зөрчилдөөний тухай санал бодлоо хуваалцлаа.
- Хүүхэд хамгааллын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээг 85 хүнд үзүүлж, 21 хүний санал хүсэлтийг кейс болгон хариу үйлчилгээ үзүүлэхээр хүлээн авлаа. Үйлчилгээ авсан хүмүүс эцэг, эх тусдаа амьдарснаас үүссэн хүүхдийн нөхцөл байдал, хүүхдийн мөнгийг зарцуулах талаарх гэр бүлийн маргаан, хүнсний талоны олголт, хэрэглээний асуудал, хүүхдийн мөнгө олголтын хугацаа, сурагчийн дүрэмт хувцасны үнэ, чанар, өсвөр насныхны эрт жирэмслэлт, хүүхдийн эрхийн зөрчил, орцны жижүүрийн хүүхдийн амьдралын нөхцөл байдал, эцэг эх салсны улмаас тэтгэмжийн төлбөр олголт, хорт хавдар туссан хүүхдийн эмчилгээний төлбөрт дэмжлэг үзүүлэх эсэх зэрэг олон асуудлаар санал бодлоо хуваалцлаа.
- Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын шинэчлэлийн тухай мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээг 50 хүнд үзүүлж, 10 хүний санал хүсэлтийг кейс болгон хариу үйлчилгээ үзүүлэхээр хүлээн авлаа. Иргэд хүүхдийг гадаадад сургах, хүүхдийн осол гэмтэлд онцгой анхаарах, хичээлийн бус цагаар төрөл бүрийн сургалтанд хамруулах, хөгжлийн бэрхшээлийг сэргээн засах, хүүхдийн асуудлаар эцэг эхчүүдийг дэмжих, хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцсон юм.
- Өдөрлөгийн үеэр “Аз жаргалтай гэр бүл”, “Улаанбааатарын зөв иргэн”, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга”, “Би хэн бэ?” сэдвүүдээр танин мэдэхүйн, мэдээллийн сургалтыг явуулын хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд 95 хүүхэд, иргэд хамрагдлаа.
- “Эх орон-36”, “Миний гэр бүл” хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөрийн өртөөчилсөн ажлыг үзүүлэх сургууль хэлбэрээр зохион байгуулж 200 орчим хүүхэд, өсвөр үеийхнийг оролцууллаа.
- Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв, “Сэлбэ”, “Нарс”, “Янзага” хүүхдийн зуслангийн 1-4 дүгээр ээлжинд амрахаар бүртгэгдсэн 177 хүүхдийн эрхийн бичгийг олгож, 80 гаруй эцэг, эхэд хүүхдийн зуслангийн үйлчилгээ, зуслангийн ээлжийн хуваарь, хоол, хувцаслалт, аюулгүй байдал сэдвээр талаарх мэдээллийг онлайн болон бичлэг, танилцуулах материалаар дамжуулан мэдээлэл өгөв.
- Нийслэлийн дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвүүд гэр бүлд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, хүүхдийн асуудлаар хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ зохион байгуулж, 50 гаруй хүнд үйлчилсэн болно.
- Олон нийтэд зориулж, хүүхдийн байгууллагуудын ажил, үйлчилгээний танилцуулга, хүүхдэд зориулсан төсөв, үйлчилгээ, хувилбарт үйлчилгээний тухай ном, гарын авлага, хүүхдийн эрх, тэмдэглэлт өдөр, хүүхдийн тэгш байдлыг сайжруулах, охидод зориулсан зөвлөмж, сургуулийн ахлах насны сурагчдад ажил мэргэжил сонгох, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, нөхөн үржихүй, хүүхдийн оролцоо, хүүхэд хүнд хөдөлмөр эрхлэхгүй байх, хүүхэд яаралтай тусламж авах мэдээлэл зэрэг тараах материал, зурагт хуудас бүхий нийт 20000 ширхэг материал иргэдийн гарт олгов.
- Өдөрлөгийн үеэр хүүхдэд хандах, хүүхдэд зарцуулах цаг хугацаа, зорилго, хандлагыг судлах тандалтын асуумжийг 500 хүнээс авсан.
Нийт хүүхдийн 16 байгууллагын 354 албан хаагчид ажиллалаа.
Өдөрлөгийн үеэр Хүүхдийн байгууллагууд нийтдээ 1372 хүнд шууд үйлчилгээ үзүүлж, 20000 ширхэг мэдээллийн материалыг иргэдийн гарт олгож, халуун кофе, цайгаар үйлчлэв. Өдөрлөгийн үйл ажиллагааг www.vip76.mn, www.zasag.mnn, www.nac.gov.mn, ХТҮГ facebook, Ардчилал сонин, Өдрийн шуудан сонин, МҮОНТВ ММ агентлаг, ЗАТВ, ТВ9, UBS ТВ, ТМ ТВ, SBN TB, Роял ТВ, MNC ТВ хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчиллаа.
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР