Л.Гантөмөр гишүүн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв
2011.04.22

Л.Гантөмөр гишүүн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр өчигдөр  Ерөнхий сайд С.Батболдод шаардлага хүргүүлжээ.


2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын 11 дүгээр тогтоолоор Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Уг тогтоолд, нийслэлийн агаарын бохирдлыг 2011 онд бууруулах талаар Засгийн газраас авах арга хэмжээ, шаардагдах хөрөнгийн тооцоог гарган Монгол Улсын 2011 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар саналаа боловсруулж, 2011 оны гуравдугаар сарын 15-ны дотор УИХ-ыд өргөн мэдүүлэх хугацаатай үүргийг Засгийн газарт өгсөн байна. Гэтэл энэ хугацаа хэтрээд сар гаруйн хугацаа өнгөрч байхад Засгийн газар Төсвийн хуульд өөрчлөлт оруулах саналаа өгөөгүй аж. Энэ тухайгаа “Тавантолгойн хэлэлцээр дуусаагүй байгаа учир уг тогтоолыг хэрэгжүүлж чадахгүй байна” гэх утгатай мэдээллийг УИХ-ын Төсвийн байнгын хороонд ирүүлжээ.

Тиймээс УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Ерөнхий сайдад уг тогтоолыг ямар шалтгааны улмаас хэрэгжүүлээгүй болон тогтоолын хэрэгжилтийг хариуцаж ажилласан ямар албан тушаалтанд хариуцлага тооцож, арга хэмжээ авсан тухайгаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд дэлгэрэнгүй мэдээлэхийг шаардсан байна. Мөн энэ шаардлагынхаа хариуг энэ сарын 27-ны дотор ирүүлэхийг шаарджээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.