Л.Гантөмөр: Иргэддээ 1.5 сая төгрөг өгч чадахгүй бол УИХ залилан хийж байгуулагдсан гэсэн үг
УИХ-ын гишүүн Л.Гантөмөртэй ярилцлаа.
-Таныг Монголд казино байгуулж, төсвийн алдагдлыг нөхөх санал гаргасан гэж сонссон. Энэ талаар тодруулахгүй юү?
-Монгол Улсад хийж болох олон бизнес бий. Харамсалтай нь бид бизнесийг урамшуулах, зөв бодлогыг харж чадахгүй байна. Ялангуяа, үйлчилгээний салбарт. Хэрэв Монголд казино, цэнгээний төв, таван одтой зочид буудал байгуулбал гаднаас мөнгө дуудаж чадна. Тиймээс эхлээд мөнгө урин дуудсан орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэхдээ хувийн хэвшлийнхэн биш, Монгол Улсын Засгийн газар казино байгуулж, орлого нь улсын төсөвт ордог байвал гурван жилийн дараа гэхэд Улаанбаатар хотын зам, дэд бүтэц, хогны асуудал бүрэн шийдэгдэнэ.
-Казино байгуулах хэмжээний мөнгө Монголд бий юу. Хэчнээн төгрөг шаардлагатай вэ?
-Их мөнгө орохгүй. Зааландаа 1000 хүний суудалтай казино байгуулахад маш бага хөрөнгө шаардагдана. Гадны аль нэг улсаас зээл авахад гурван жилийн дотор л өрөө дарна. Солонгосын бэлэн жишээ байна. Сөүл хотын нэрэмжит казинод солонгосчууд ордоггүй. Гадаадынхан л ордог. Хэрэв Монголд хотын нэрэмжит казино байгуулбал бидний төсөөлж байгаагүй их хүн ирнэ. Манай урд хөршид мөрийтэй тоглоом тоглох сонирхолтой хүмүүс олон байдаг. Тэд азаа үзэх дуртай. Гэтэл нутагт нь казино тоглуулдаггүй. Тиймээс Солонгос, Макао зэрэг улс руу явж тоглодог. Тэр мөнгийг л Монгол руу татах хэрэгтэй. Харин Монгол хүн казино тоглож болохгүй. Яагаад гэвэл, хожих магадлал маш бага учраас эрсдэлтэй.
-Казино байгаа газар хууль бус үйл ажиллагаа цэцэглэдэг гэдэг. Ер нь та эрсдлийг нь тооцож үзсэн үү?
-Мөрийтэй тоглодог хүмүүсийг гэмт хэрэгтэн, дээрэмчин гэж ойлгож болохгүй. Тоглох сонирхолтой бизнесмен, мөнгөтэй хүмүүс л ирдэг. Хэрэв Монголд казино байгуулбал хувийн компанид зөшвөөрөл өгч болөхгүй. Монголын олигархиуд хоорондоохэрэлдэж, юу ч хийж чадахгүй. Дээр нь авлига, хээл хахуул дагалдана. Харин улс казино байгуулж, тэндээс олох ашиг нь улсын төсөвт ордог байвал маш их төсөв бүрдүүлнэ гэдгийг дахин хэлье. Үүнээс гадна энэ жил Монголд ирж байгаа жуулчдын тоо өнгөрсөн 2-3 жилийнхээс цөөрсөн. Энэ нь Монголд жуулчдыг татах, сонирхох зүйл алга гэдгийг харуулж байгаа юм. Жуулчдад Монголын тал, хээрийг үзүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэвэл худлаа.
-Өнгөрсөн парламентын нэр бүхий гишүүд Казино байгуулах тухай хуулийн төслийг өргөн барьсан ч дэмжигдээгүй. Хэрэв энэ удаа хуулийн төсөл өргөн баривал гишүүд яаж хүлээн авах бол?
-Дэмжлэг аваагүй хуулийн төсөлд “Хувийн хэвшлийнхэнд казино байгуулах зөвшөөрөл олгоно” гэж байсан. Нэг, хоёр компанид л зөвшөөрөл олгоход бусад томоохон бүлэглэл үүд нь унагаж байгаа юм. Тухайлбал, Улаанбаатарт байгуулах казиногийн 10 хувьд нь хөрөнгө оруулах эрхийг бизнесийн байгууллагад өгч болно. Тэгээд ашгаас нь 10 хувийг өгнө гэхэд компаниуд “уралдана”.
-Таны бодлоор хотын мэдэлд байх ганцхан казино л байгуулна гэсэн үг үү?
-Энэ бол миний байр суурь. Улаанбаатарт, Алтанбулаг, Замым-Үүд зэрэг чөлөөт бүст тус бүр нэг казино байгуулах хэрэгтэй. Харин хувь эзэмшигч нь чөлөөт бүсийнхэн л байх ёстой. Тэрээс биш, гадныхан хувь эзэмшинэ гэвэл энэ асуудал явахгүй.
-Та энэ асуудлаар хуулийн төсөл өргөн барих уу?
-Засгийн газарт асуудал тавина. Хэрэв Засгийн газар энэ талаарх хуулийн төсөл боловсруулж, өргөн баривал хэн, хэндээ хал, балгүй байх. Түүнээс биш хэн нэгэн УИХ-ын гишүүн уг хуулийн төслийг бариад гүйвэл найдвар багатай. Ер нь казино байгуулах сонирхолтой этгээд садаа болж, хуулийн төсөл унах магадлалтай.
-Монголд казино байгуулбал улс төрийн намуудын сонгуулийн амлалт болсон 1.5 сая төгрөгийг иргэн бүрт олгоно гэсэн яриа бий. Тэгэхээр энэ үнэний ортой гэсэн үг үү?
-1.5 сая төгрөгийг иргэдэд олгоно гэж УИХ байгуулагдсан. Тэр мөнгийг өгөхийн төлөө ажиллах ёстой. Засгийн газар ч ялгаагүй. Хэрэв иргэддээ 1.5 сая төгрөг өгч чадахгүй бол УИХ залилан хийж байгуулагдсан гэсэн үг. Тиймээс иргэддээ мөнгө өгөхийн тулд бүхий л арга, сүвийгхайхёсто