Далбааны өдрийг 7 сарын 10-нд тэмдэглэнэ
2009.06.11

Далбааны өдрийг 7 сарын 10-нд тэмдэглэнэ

УИХ-ын нэгдсэн чуулган 60,5 хувийн ирцтэй хуралдаж байна.

Хуралдааны эхэнд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ асуудал өнгөрсөн долоо хоногт хэлэлцэгдэх ёстой байсанг байнгын хороон дарга нь алга, асуултад хариулах хүн алга гэсэн шалтгаанаар хойшлогдсон юм.
Энэ хуулийн төсөлд 7 сарын 10 ны өдрийн төрийн тугны өдөр болгохоор заасан байгаа юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос энэ асуудал анхны хэлэлцүүлгээр баталья гэсэн санал оруулж ирснийг 76.1 хувийн саналаар баталлаа. Энэ хууль батлагдсантай холбогдуулан ТББ-оос 7 сарын 10-ны өдрийн далбааныхаа өдрийг ямар байдлаар тэмдэглэж өнгөрүүлэх талаар журам гаргахаар боллоо.

Үүний дараагаар Монгол Улсын 2010 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2011-2012 оны төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах тухай асуудлыг хэлэлцэж 53.1 хувийн саналаар баталлаа.

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.