"НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ БОЛЛОО
УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалын нээлтэд оролцон мэндчилгээ дэвшүүлж, төвийн бүсийн аймгуудын отгоор зочлон үзүүлэн тоглолт үзэж, өвлөн уламжлагчидтай уулзан өв соёлтой танилцлаа.
Мөн Баян-Өлгий аймгийн отогт ХБИ өөрсдийн урласан гар урлалын бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргасныг үзэж сонирхлоо.
Монгол туургатны олон угсаатан, ястны өв соёлыг нэг дороос танин мэдэх, газар газрын өвлөн уламжлагчид нэгнээсээ харилцан суралцах, үүх түүх-үндэс угсаагаа сэргээн санах, бахархан хүндэтгэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх боломжийг энэхүү фестиваль бий болгож буй нь чухал ач холбогдолтой юм.
"Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль жил ирэх бүр агуулга, хэлбэр, цар хүрээ өргөжин тэлж, нүүдэлчин уламжлалыг хадгалж байгаа нь улс орнуудын анхаарлыг татаж, хүрэлцэн ирж оролцохыг хүсдэг олон улсын арга хэмжээ болтлоо хөгжиж байна.
Энэхүү фестивалийг хөгжүүлэх болон нүүдлийн ахуй соёл, өв уламжлалын оршин тогтнох чадварыг хамгаалах, хөгжүүлэх, өвлөн уламжлагчдыг дэмжиж ирсэн төрийн бодлогыг залгамжлан үргэлжлүүлж, эрх зүйн илүү таатай орчныг бүрдүүлэх, улс орныг хөгжүүлэх бодлогын түвшинд дэмжлэг үзүүлж ажиллах болно гэдгээ наадмын нээлтийн үеэр онцоллоо.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тайж Хайрхан” уулын бэлд 08 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд боллоо.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn