ЧИНГИС ХААН МУЗЕЙН ДИЖИТАЛ ХӨГЖҮҮЛЭЛТ ИРЭХ ОНД ЭХЭЛНЭ
2024.08.09

ЧИНГИС ХААН МУЗЕЙН ДИЖИТАЛ ХӨГЖҮҮЛЭЛТ ИРЭХ ОНД ЭХЭЛНЭ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Ким Жүнмутай уулзаж, хоёр орны соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх тухайлбал Чингис хаан Үндэсний музейн дижитал контент хөгжүүлэлтийн цогц төслийг ирэх оноос эхлэн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Энэхүү төслийн гол зорилго нь Чингис хаан Үндэсний музейн үзмэрийг түшиглэн орчин үеийн дижитал технологи ашиглан дижитал музей бүтээх явдал юм. Ингэснээр музейн үзмэрүүдийг дэлхий дахинд танилцуулах, мөн Монголын түүх, соёлыг олон улсад илүү далайцтайгаар сурталчлах боломж бүрдэх юм.

Уулзалтын төгсгөлд Суурин төлөөлөгч Ким Жүнму энэхүү төсөл амжилттай хэрэгжсэний дараа соёлын салбарт, ялангуяа музейн чиглэлээр хоёр дахь шатны төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.