Ажлаа сайн хийдэг нутгийн зөвлөлийн тэргүүлэгч
ТББХ-ны Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллах үе.2013.09.28
2014.05.26

Ажлаа сайн хийдэг нутгийн зөвлөлийн тэргүүлэгч

Ховд аймгийн Нутгийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг спортын наа­дам өнгөрөгч өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цог­­цол­борт болсон. Тус тэм­цээнд нийслэл хотноо ажиллаж, амьдарч байгаа ховдчууд оролцдог аж.

Тэмцээний нээл­тэд УИХ-ын гишүүн Д.Бат­цогт оролцсон бай­на. Түүний хувьд Ховд айм­гийн Мөст сумын Нут­гийн зөвлөлийн тэргүүлэгч юм байна. Тэр ч ут­гаараа волейболын хув­цастай харагдсан бөгөөд нутгийнхаа багт орж тог­лосон ч байж болох.

УИХ-ын гишүүн, байн­гын хороон даргын нөр их ажлын хажуугаар энэ мэт ажлуудаа цалгардуулахгүй хийнэ гэдэг амаргүй нь тодорхой.

Ямартай ч тэрбээр нут­­­­гийн зөвлөлийн тэр­гүү­­лэгчийнхээ ажлыг чамлахааргүй сайн хийдэг бололтой.