Монгол Улсад өнөөгийн байдлаар 12 ордод 126 мянган тонн уран байгаа нь батлагдсан.
2014.06.03

Уран хэдий нэг талаасаа хортой ч зөв ашиглавал хэрэгтэй

Цөмийн энергийн газрын цөмийн технологийн газрын дарга М.Чадраабалтай ярилцлаа.

-Монгол Улсад хэдий хэмжээний батлагдсан, таамаглаж байгаа ураны нөөц байгаа талаар яриагаа эхлье?

Монгол Улсад өнөөгийн байдлаар 12 ордод 126 мянган тонн уран байгаа нь батлагдсан.

-Ер нь цөмийн энерги ач холбогдолтой гэж яригддаг. Гэхдээ яг ямар ач холбогдолтой талаар та дэлгэрэнгүй ярихгүй юу?

Цөмийн энергийн талаар ярихын тулд цөмийн технологийг ярих хэрэгтэй. Цөмийн технологи гэдэг бол манай улс оронд ашиглагдаж байгаа аливаа материалын шинж чанарыг тодорхойлдог, өвчнийг оношлох, эмчлэхэд хэрэглэдэг, ариутгал хийхэд ашигладаг, уул уурхайн салбар, тэр дундаа нүүрс, алт, зэс, тэдгээрээс гарч байгаа түүхий эдүүдэд чанарын шинжилгээ хийдэг, улсын гааль хилээр гарч байгаа бүх төрлийн эд материал тоног төхөөрөмж, мөн хүнсний бүтээгдэхүүний чанарт ашиглагддаг тийм чухал эд.

- Мэдээж юм гэдэг сайн муу талтай.  Энэ тал дээр та хариулт өгөхгүй юу?

Цацраг гэдэг дотроо янз бүрийн төрөлтэй. Цөмийн цацраг бол ионжуулсан цацраг. Эмтэй адил гэсэн үг л дээ. Эмийн жор нь ихэдвэл хор болдогтой яг адилхан. Цацрагийн аюулгүй байдлыг хангахын тулд  улсын хил гаалиар цацраг гаргадаг туяа багаж, бүх төрлийн зүйл манай байгууллагын хилээр нэвтрээд улсын хяналтаар ордог, яаж хэрэглэгдэж, ашиглагдаж байгаа  асуудлыг цөмийн энергийн газар хянаж ажилладаг

-Аль аль салбарт цөмийн энергийг ашиглаж байна вэ? Монгол улс  бол атомын цахилгаан станцитай болох талаар яригдаж байгаа шүү дээ.  Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

Үүнийг ярихын тулд түүх ярих хэрэгтэй. Манай улс бол анх 1962 оноос цөмийн энергийн комиссыг байгуулсан. Үүнээс хойш манай улс цөмийн технологи, цөмийн цацраг туяаг улс хөдөө аж ахуйд өргөн ашигласаар ирсэн. 2009 онд цөмийн энергийн тогтолцоогоор төрөөс баримтлах бодлогыг баталсан. Энэ хүрээнд дөрвөн том чиглэлийн асуудлыг ярьж байгаа. Нэгдүгээрт цөмийн энергийн эрчим хүчний асуудлаар хэлэлцэх эрчим хүчний аюулгүй байдлын баталгааг хангая. Хоёрдугаар байр суурь бол энэ уран гэдэг зүйлийг олборлох нь зүйтэй юм байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийд 13-т орж байна. Хуучин Зөвлөлтийн үед 1,4 сая уран нөөцөлсөн гэж  тогтоосон байдаг. Бид үүнийг батлах талын ажлыг хийж байгаа. Гуравдугаарт цөмийн технологийг эрүүл мэндийн салбар, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй,, түүхий эдийг судлах хэрэгтэй. Үүнийг эрүүл талаас хөгжүүлэх нь зүйтэй байх гэсэн гол зорилго тавьж байна. Дөрөвдүгээр зорилго нь энэ олон хэрэглээгээ дагаад аюулгүй байдлаа хангая. Олон улсын стандартыг монголд хэрэгжүүлье. Энэ хүрээнд олон улсын атомын хүрээлэн гэж байдаг. НҮБ-ын харъяа дэлхийн 151 орныг нэгтгэсэн энэ байгууллагын гаргасан зөвлөгөөний дагуу өөрийн улсын стандартын  дүрэм журмыг шинэчлэлийн дагуу  тогтсон үе шатыг дагаад мөрдөөд явбал цацраг туяа гэдэг бол хэдий нэг талаасаа хортой ч, нөгөө талаас ашигтай зүйл юм.