БНХАУ-ын "Up to world" сангийнхан Дорнодын дулааны цахилгаан станцыг 100 мегаваттаар өргөтгөх төслийг сонирхож байгаагаа хэлжээ.
2014.05.31

Хятадууд Дорнодын станцыг сонирхож байна

Эрчим хүчний сайд М.Сономпил тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д гурван өдрийн айлчлал хийгээд эх орондоо иржээ. Айлчлалын хүрээнд Хятад улсын эрчим хүчний удирдлагуудтай уулзаж, Монголд томоохон дулааны цахилгаан станц байгуулах, станцуудыг өргөтгөх ажилд хамтран ажиллахыг хүсч, харилцан ашигтай хамтрах талаар ярилцжээ.

БНХАУ-ын "Up to world"  сангийнхан Дорнодын дулааны цахилгаан станцыг 100 мегаваттаар өргөтгөх төслийг сонирхож байгаагаа хэлжээ.

Гэхдээ одоогийн байдлаар Эдийн засаг хөгжлийн яамны зүгээс тус цахилгаан станцыг концессын гэрээг барих компаниудын хүсэлт, нэрсийг аваад дуусчээ.